Алтайн барс клуб Алтайн барс клуб

Танилцуулга

Волейболын спортын Алтайн барс клуб нь анх 2009 онд волейболын спортын мастер Б.Мөнхнаран дасгалжуулагчийн удирдлаган дор Тэнүүн-Огоо нэртэйгээр эмэгтэй баг байгуулагдсан. 2011 онд дасгалжуулагч, спортын мастер Б.Мөнхнаран тухайн үед Эрчим клубт хамт тоглож байсан А.Мөнхбаярын хамт эрэгтэй баг байгуулж, шинэ үеийн залуу волейболчдыг төрөн гаргах эхлэлийг тавьсан юм.

Тамирчид бэлтгэж эхлэхдээ өмнө нь дээд хэмжээний тэмцээнд тоглож байсан өндөр ур чадвартай тамирчдыг бус өндөр нуруутай, сурч тэмүүлэх өндөр эрмэлзэлтэй залуучуудыг шигшин авч 2011 оноос үндэсний дээд лигийн клубын хэмжээнд өрсөлдөхүйц клубуудын нэг болсон. 2013 оны 2 сард Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар нэрээ өөрчилж, “Алтайн барс” клуб нэртэйгээр одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хугацаанд эмэгтэй 40 гаруй, эрэгтэй 90 орчим тамирчдыг бэлтгэлд хамруулж, клубын залгамж халааг тасралтгүй бэлтгэн тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор байна. 2015 оноос эрэгтэй багийн ур чадвартай тамирчдын тоо нэмэгдсэний улмаас 3 бие даасан баг бий болж, эрэгтэй нэг багийг Тэнүүн-Огоо нэртэйгээр буцааж байгуулан, үлдсэн хоёр багийг Алтайн барс нэртэйгээр үлдээж байв. Одоогоор Алтайн барс клуб эрэгтэй ахмадын нэг баг, насанд хүрэгчдийн нэг баг, залуучуудын хоёр баг, эмэгтэй ахмадын нэг баг, насанд хүрэгчдийн нэг баг, залуучуудын нэг багтайгаар нийт 80 гаруй тамирчидтай бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 Эмэгтэй баг тамирчдын гаргасан амжилтуудаас дурдвал:

-       2010-2012 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээн  Мөнгөн медаль

-       2011 оны БНХАУ-ын Бээжин хотноо болсон Зүүн Азийн Аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Эрчим клубтэй хамтран оролцож, 6-р байр эзэлсэн.

-       2013 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээн - Хүрэл медаль

-       2011 оны Клубуудын Аварга Шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2011 онд Насанд Хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээн- Мөнгөн медаль

-       2017 “Хасу Кап” клубуудын Аварга шалгаруулах тэмцээн- Алтан медаль

-       2017 “Тэнүүн Огоо кап” клубуудын Аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2019 Ахмад волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль тус тус авч байсан.

Эрэгтэй баг тамирчдын гаргасан амжилтуудаас дурдвал:

-       2011 оны Насанд хүрэгчдийн Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2012 оны Монголын Бүх Ард түмний Спартакиад – Алтан медаль

-       2012 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2012 оны ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон олон хотын нээлттэй тэмцээн – Хүрэл медаль

-       2013 оны Хаврын Тэргүүн шалгаруулах Клубуудын дээд хэмжээний тэмцээн – Алтан медаль

-       2013 оны Намрын Тэргүүн шалгаруулах Клубуудын дээд хэмжээний тэмцээн – Мөнгөн медаль

-       2013 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль

-       2013 оны ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон олон хотын нээлттэй тэмцээн – Мөнгөн медаль

-       2014 оны Филиппин улсад болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон

-       2014 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль

-       2014 оны ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон олон хотын нээлттэй тэмцээн – Хүрэл медаль

-       2014 оны Намрын Тэргүүн шалгаруулах Клубуудын дээд хэмжээний тэмцээн – Мөнгөн медаль

-       2015 оны Насанд хүрэгчдийн Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2015 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль 3 дахь удаагаа дараалан авч цомыг үүрд хадгалах эзэн болсон.

-       2015 оны ОХУ-ын Иркутск хотноо болсон олон хотын нээлттэй тэмцээн – Хүрэл медаль

-       2015 оны ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон олон хотын нээлттэй тэмцээн – Хүрэл медаль

-       2016 оны Монголын Волейболын Холбооны цомын Аварга шалгаруулах дээд зэрэглэлийн тэмцээн – Мөнгөн медаль

-       2016 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2017 оны Насанд хүрэгчдийн Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2017 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2017 оны Ахмад волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль

-       2017 оны ОХУ-ын Иркутск хотноо болсон олон хотын нээлттэй тэмцээн – Хүрэл медаль

-       2018 оны Хасу кап клубуудын аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2018 оны Ахмад волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2018 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2019 оны Хасу кап клубуудын аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль

-       2019 оны Хөгжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль

-       2019 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2019 оны Ахмад волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль

-       2019 оны Тэнүүн Огоо кап клубуудын аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2019 оны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2020 оны Ахмад волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн – Мөнгөн медаль

-       2020 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль

-       2020 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн – Алтан медаль тус тус хүртсэн.

Тамирчдын хувийн амжилтаас дурдвал:

-2011 оны “Насанд Хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Шилдэг Холбогч” Б.Наранбаяр, “Шилдэг давуулагч” А.Мөнхбаяр

- 2012 оны “Монголын Бүх Ард Түмний Их Наадам”-ын “Шилдэг тоглогч” А.Мөнхбаяр

-2012 оны “Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Шилдэг хамгаалагч” А.Амартүвшин, “Шилдэг тэгш тоглогч” Б.Сайханбаатар

-2013 оны “Клубуудын Аварга Шалгаруулах Хаврын Тэргүүн Тэмцээн”-ийн “Шилдэг довтлогч” А.Түвшинтөгөлдөр, “Шилдэг тэгш тоглогч” А.Мөнхбаяр

-2013 оны “Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Шилдэг тэгш тоглогч” А.Түвшинтөгөлдөр

-2013 оны “Клубуудын Аварга Шалгаруулах Намрын Тэргүүн Тэмцээн”-ий  “Шилдэг давуулагч” А.Мөнхбаяр, “Шилдэг тэгш тоглогч”  М.Мөнх-Оргил

- 2014 оны “Клубуудын Аварга Шалгаруулах Намрын Тэргүүн Тэмцээн”-ий “Шилдэг довтлогч” А.Мөнхбаяр

- 2014 оны “Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Шилдэг давуулагч” А.Түвшинтөгөлдөр, “Шилдэг холбогч” Г.Ууганбаяр, “Шилдэг дасгалжуулагч” А.Мөнхбаяр

- 2015 оны “Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Шилдэг давуулагч” Б.Анхбаяр, “Шилдэг холбогч” Г.Ууганбаяр, “Шилдэг дасгалжуулагч” А.Мөнхбаяр

- 2016 оны “Монголын Бүх Ард Түмний Их Наадам”-ын “Шилдэг давуулагч” Т.Доржнамжаа

- 2016 оны  “Холбооны цомын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий  “Шилдэг давуулагч” Б.Анхбаяр, “Шилдэг хамгаалагч” Э.Ган-Эрдэнэ

- 2017 оны “Насанд хүрэгчдийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий “Шилдэг довтлогч” А.Мөнхбаяр

- 2017 оны  “Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий “Шилдэг тэгш тоглогч” Б.Анхбаяр, “Шилдэг довтлогч” Т.Доржнамжаа

- 2017 оны  “Холбооны цомын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий  “Шилдэг давуулагч” Б.Анхбаяр

- 2018 оны “Хасу Кап Клубуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий “Шилдэг хаагч” Б.Анхбаяр

- 2018 оны “Залуучуудын Аварга шалгаруулах тэмцээн”-ий “Шилдэг хамгаалагч” Д.Нямдагва

- 2019 оны  “Хасу Кап Клубуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий “Шилдэг тэгш тоглогч” Б.Анхбаяр, “Шилдэг холбогч” Ч.Отгонбаяр, “Шилдэг дасгалжуулагч” Б.Мөнгөндөл

- 2019 оны “Хөгжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээн”-ий “Шилдэг өсөх ирээдүйтэй тамирчин” Б.Мөнхсайхан

- 2019 оны ”Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий “Шилдэг тэгш тоглогч” А.Мөнхбаяр

- 2019 онд багийн ахлагч А.Мөнхбаяр, дасгалжуулагч Б.Мөнгөндөл, ахлагч Д.Үнэнтуяа нар Олон Улсын хэмжээний мастер цол

- 2019 оны “Тэнүүн Огоо кап клубуудын аварга шалгаруулах тэмцээн”-ий “Шилдэг хаагч” Б.Ууганцэрэн, “Шилдэг холбогч” Ч.Отгонбаяр, “Шилдэг хамгаалагч” Д.Нямдагва

- 2019 оны “Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-ий “Шилдэг давуулагч” Б.Анхбаяр

- 2020 оны  Насанд хүрэгчдийн УАШТ-ний “Шилдэг довтлогч” Б.Мөнхсайхан

-2020 оны  Залуучуудын УАШТ-ний “Шилдэг дасгалжуулагч” А.Мөнхбаяр, “Шилдэг тэгш тоглогч” Б.Мөнхсайхан, “Шилдэг холбогч” М.Мөнхсайхан нар хүртэж багийнхаа амжилтыг ахиулсаар байна.

Улсын шигшээ багт багтсан тамирчид:

-2008 онд “Азийн хүүхдийн их наадам-Саха”-д Б.Наранбаяр,М. Мягмарсүрэн, Э.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярбат

-2009 оны “Азийн Залуучуудын анхдугаар наадам” Б.Наранбаяр М.Мягмарсүрэн

-2011 оны “Азийн Оюутны Элсний Волейболын 4-р наадам” М.Мягмарсүрэн, Б.Наранбаяр

-2011 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчдын бүрэлдэхүүнд М.Төгсжаргал, Д.Нарантуяа, А.Намуун, Д.Наранцацрал, Д.Саруултуяа

-2012 оны “Азийн Элсний Волейболын 5-р их наадам” М.Мягмарсүрэн, Б.Наранбаяр

-2013 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчдын бүрэлдэхүүнд А.Мөнхбаяр, А.Түвшинтөгөлдөр, М.Мягмарсүрэн

-2014 оны “Зүүн Азийн Элсний Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн” ахлагч А.Мөнхбаяр, Э.Сайханбаатар, М.Мягмарсүрэн

-2014 оны “Азийн Клубуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-д Алтайн Барс клуб дангаараа

-2015 оны “Зүүн Азийн Элсний Волейболын Топ-6 багийн Аварга Шалгаруулах Тэмцээн” ахлагч А.Мөнхбаяр

-2015 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчдын бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мөнхбаяр, тамирчнаар Т.Доржнамжаа, Г.Ган-Очир

-2016 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчдын бүрэлдэхүүнд Д.Үнэнтуяа

-2016 оны “Азийн Элсний Спортын Наадам” ахлагч А.Мөнхбаяр

-2017 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчдын бүрэлдэхүүнд Ч.Отгонбаяр, Б.Анхбаяр

-2018 оны “Монгол туургатны их наадам”-ын волейболын төрөлд багийн ахлагчаар Б.Мөнхсайхан нар амжилттай оролцсон.

Багийн гишүүд

Тэмцээн Төрөл Огноо Спорт Ангилал
Монголын волейболын холбооны "Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн" 2020 Default 2021-01-14 Волейбол A group
Медаль Тэмцээн Огноо Спорт Ангилал
G
Монголын волейболын холбооны "Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн" 2020 2021-04-01 Волейбол A group

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: