Засаг даргын дэргэдэх спортын гимнастикийн өсвөрийн шигшээ баг Засаг даргын дэргэдэх спортын гимнастикийн өсвөрийн шигшээ баг

Д.Оюунтуяа дасгалжуулагчтай спортын гимнастикийн шигшээ баг

Танилцуулга

Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэдэх спортын гимнастикийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Д.Оюунтуяагийн товч танилцуулга 2010 оноос эхлэн дүүргийн шигшээ багт орноос хойш 12 дахь жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд чамгүй амжилтуудыг үзүүлсэн билээ. 2015, 2019 оны Хүүхдийн спортын 5,6-р их наадмын аварга, 2010-2021 он хүртэлх хот болон улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа түрүүлсэн. 2019 оны Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 3-р байр эзэлж,шигшээ тэмцээнээс тамирчин Б.Болдбаатар харайлтын төрөлд мөнгөн медаль , өндөр нам савлуурын төрөлд тамирчин Э.Мөнхнаран мөнгөн медаль тус тус хүртэж монголд анх удаа өсвөрийн ДАШТ-д эрэгтэй баг тамирчид нь амжилттай оролцсон. Бусад ОУ-ын тэмцээнд оролцож 200 гаруй медаль хүртсэн байна. 2020 онд АНУ-д зохиогдсон өсвөрийн тамирчдын ОУ-ын тэмцээнд амжилттай оролцож багаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2020 оны 4 сард өсвөрийн шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин улсын шигшээ багт шалгарч одоог хүртэл бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байна.

Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: