Засаг даргын дэргэдэх жүдо бөхийн өсвөрийн шигшээ баг Засаг даргын дэргэдэх жүдо бөхийн өсвөрийн шигшээ баг

С.Баяржаргал дасгалжуулагчтай жүдо бөхийн шигшээ баг

Танилцуулга

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багийн танилцуулга. Багийн дасгалжуулагч Жүдо бөхийн спортын мастер С.Баяржаргал 2006 оноос хойш Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч, мэргэжилтэнээр 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2009 оноос хойш Дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байнаГавьяа шагнал: 2005 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжилээр төгссөн- Жүдо бөхийн спортын мастер цол зэрэгтэй- Байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтан 2011 он- Жүдо бөхийн холбооны 40 жилийн ойн медаль 2012 он- Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн алдар медаль 2014, 2020- Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн медаль 2012 он- Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн медаль 2013 он- Монголын Самбо бөхийн холбооны шилдэг дасгалжуулагч 2014 он- Олимпийн хорооны алтан медаль 2014 он- БСШУСЯ-ны Жуух бичиг 2015 он- Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн аварга 2016 он - Биеийн тамирын тэргүүний ажилтан 2016 он- Нийслэлийн Засаг даргын жуух бичиг 2017 он- Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн медаль 2017 он- Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор 2018 онд тус тус шагнагдсан. Бэлдсэн шавь нараас нь Олон улсын хэмжээний мастер-3, Спортын мастер - 6, Спортын дэд мастер-3 спортын 1-р зэрэгтэй тамирчин 15 төрсөн байна. Үүнд самбо, жүдо бөхийн төрлөөр тив дэлхийн медальтай тамирчдыг бэлтгэн гаргаснаас гадна, 2009 онд албан ёсоор өсвөрийн шигшээ баг байгуулагдсанаас хойш Монгол улсаас Жүдо бөхийн төрөлд залуучуудын олимпийн анхны мөнгөн медальтай тамирчин, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багаас төрөн гарсан. Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ баг тамирчдаас Тив, Дэлхийн аварга, Олимпийн наадамд гаргасан онцлох амжилтууд : 1. Г.Сарангоо: /ОУХМ/ Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах Самбо, Жүдо бөхийн тэмцээний 4 удаагын аварга, Насанд хүрэгчдийн улсын аваргын хошой хүрэл медальт, Самбо бөхийн 2014, 2015 оны Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль2. Г.Ганбаяр: /ОУХМ/Самбо бөхийн өсвөр, залуучууд, Насанд хүрэгчдийн 2009, 2011, 2014, 2015, 2018, 2019 оны спорт болон байлдааны самбын төрөлд 3 хүрэл, 2 мөнгө, 2 алтан медальСамбо бөхийн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Байлдааны самбын төрөлд 52 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн 3. Ц.Цэрэндолгор : /СМ/ Азийн хүүхдийн их наадмын Самбо бөхийн тэмцээний алт, Жүдо бөхийн өсвөр үеийн 2017 онын УАШТ-ний Алтан медаль, Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль4.Э.Алтангэрэл : /СМ/ Жүдо бөхийн өсвөр үеийн 2017 онын УАШТ-ний Алтан медаль, Жүдо бөхийн 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт5. Ц.Дуламсүрэн: /СДМ/ Монгол туургатаны хүүхдийн спортын VI их наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль, 2017, 2018, 2019 оны Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ний хүрэл медаль6.Э.Хүслэн : /СМ/ Монгол туургатаны хүүхдийн спортын VI их наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль, 2017,2017, 2019 оны Самбо бөхийн өсвөр, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль, Самбо өсвөр үеийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Чежү жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах Олон улсын тэмцээний хүрэл медаль7.Г. Тэмүүжин : /ОУХМ/ Жүдо бөхийн 2014 оны Өсвөр үеийн УАШТ-ний хүрэл 2017, 2018 оны хошой алт, 2017, 2018 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, ОХУ-ын Тула хотод зохиогдсон Тула цом-2018 олон улсын тэмцээний алтан медаль, Киркизстан улсад зохиогдсон Азийн цомын тэмцээний алтан медаль, Хонгконгийн цом олон улсын тэмцээний алтан медаль, Макао цом-2018 олон улсын тэмцээний алтан медаль,Аргентина улсын Боинус-Айерус хотод зохиогдсон Залуучуудын Олимпийн III их наадмын Жүдо бөхийн төрөлд 55 кг-ийн жинд барилдаж Мөнгөн медаль хүртсэн амжилтууд гаргаж ирсэн.

Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: