Засаг даргын дэргэдэх софт теннисний өсвөрийн шигшээ баг Засаг даргын дэргэдэх софт теннисний өсвөрийн шигшээ баг

Б.Батаа дасгалжуулагчтай софт теннисний өсвөрийн шигшээ баг

Танилцуулга

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх 

Софт теннисний өсвөрийн шигшээ багийн товч танилцуулга


1.   2008 онд Засаг даргын захирамжаар анх 4 эмэгтэй, 4 эрэгтэй  нийт 8 тамирчинтай байгуулагдаж байсан бөгөөд жилээс жилд тамирчдын тоог нэмж  одоо 24 тамирчинтай бэлтгэл сургуулилтаа явуулж байна.
2. Шигшээ багийн дасгалжуулагчаар софт теннисний спортын мастер, олон улсын шүүгч Б.Батаа, софт теннисний олон улсын хэмжээний мастер М.Болорхишиг нар ажиллаж байна.
3. Шигшээ баг тамирчид  өвлийн улиралд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороо болон 5-р бүрэн дунд сургуулийн спорт заал, хавар, зун, намрын улиралд 5-р сургуулийн гаднах байрлах софт теннисний талбай дээр бэлтгэлт  сургалт, дасгалжуулалтаа хийж уралдаан тэмцээнд оролцож байна.
4. 5-р сургуулийн гаднах софт теннисний талбайг 2016 онд Чингэлтэй дүүргийн төсвийн 172,9 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар шинэчлэн засварлаж олон хүүхэд, залуучууд хичээллэх  тав тухтай орчинг бүрдүүлсэн нь софт тенниснийг хөгжүүлэх нэг том алхам болсоор байна.
5. 2008-2017 онуудад шигшээ багт өсвөрийн 90 гаруй тамирчид бэлгэгдэн гарсан бөгөөд спортын мастер-7, спортын дэд мастер - 9, 1,2-р зэрэгтэй тамирчид 30 грауй төрөн гарсан.
6. 2014 оноос ЧДЗД-ын нэрэмжит Софт теннисний аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
7. Шигшээ баг нь 2012, 2013, 2014, 2015, 2017, 2019  онуудад өсвөрийн улсын аварга багаар шалгарсан.
8. Өсөрийн шигшээ багийн тамирчдаас тив дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцож амжилт  гарсан байдлаас дурьдвал:
a. А. А.Мөнх-Учрал
2013 онд Зүүн Азийн наадам /насанд хүрэгчид/, 2014 онд Азийн наадам /насанд хүрэгчид/, Өсвөр, залуучуудын II дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож шагналт 5-р байр,
b. А.Түвшин
IV дэх удаагийн Тайланд улсын нээлттэй олон улсын тэмцээн болон анхдугаар “World tour” олон улсын тэмцээн насанд хүрэгчдийн холимог хосын төрөлд 3-р байр Хүрэл медаль,
c. 2015 онд Монгол-Япон улсын нөхөрсөг олон улсын тэмцээн
Хосын төрөлд Т.Ивээл  2-р байр Мөнгөн медаль, Г.Номунаа 3-р байр Хүрэл медалийн эзэд болсон.
d. 2016 онд Малайз улсын нээлттэй олон тэмцээн
13-15 насны хөвгүүдийн хос төрөлд Б.Мөнхтулга, Б.Билгүүн 3-р байр Хүрэл медаль,
12 хүртлэх насны охидын хос төрөлд Б.Оюунномин Малайз улсын тамирчинтай хослон 3-р байрт шалгарч Хүрэл медаль тус тус хүртсэн.


e. Б.Чинмөрөн  
2016 онд Хятад улсад өсвөрийн талбайн теннисний тэмцээний 11-112 насны охидын ганцаарчилсан төрөлд 3-р байр Хүрэл медаль, Хос төрөлд 2-р байр эзэлж Мөнгөн медаль,
 Япон улс.  8 дахь удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах софт теннисний тэмцээний Эмэгтэй багийн төрөлд  “Б” бүсийн Хүрэл медалийн эзэн боллоо. Энэ нь Монгол улс Азийн аваргаас авч байгаа анхны медаль юм.
f. 2017 онд Монгол улс. Өсвөрийн олон улсын тэмцээн 
15 хүртэлх нас                                                                                                                                                            
Ганцаарчилсан төрлд: 
 Б.Чинмөрөн 2-р байр Мөнгөн медаль
 Т.Ивээл 3-р байр Хүрэл медаль
 Б.Мөнхтулга 3-р байр Хүрэл медаль
Дан хос төрөлд:  
 Б.Чинмөрөн Т.Ивээл  3-р байр Хүрэл медаль
 Холимог хос төрөлд:  
 Б.Чинмөрөн, Б.Мөнхтулга 3-р байр Хүрэл медаль
 18 хүртэлх нас 
 Холимог хос төрөлд:  
 А.Мөнх-Учрал, М.Балжинням 3-р байр Хүрэл медаль
g. 2017 онд Залуучууд Өсвөрийни Дэлхийн аварга шалгаруулах III дахь удаагийн софт теннисний аварга шалгаруулах тэмцээн. БНСУ. Сүнчонг хот
Б.Мөнхтулга
Хөвгүүдийн Ганцаарчилсан төрөлд 3-р байр Хүрэл медаль
Хос төрөлд 3-р байр Хүрэл медаль
Багийн төрөлд 3-р байр Хүрэл медаль
h, 2 онд Анхдугаар өсвөрийн Азийн аварга шалгаруулах софт теннисний  тэмцээн. Флиппин улс
 Б.Мөнхтулга,  Г.Тэмүүлэн
Хөвгүүдийн Хос төрөлд 3-р байр Хүрэл медаль
 Б.Мөнхтулга,  Г.Тэмүүлэн, С.Баянтөр, Э.Улсболд
 Хөвгүүдийн багийн төрөлд 3-р байр Хүрэл медаль
 
Улс , хот болон нэрэмжит тэмцээнд оролцож гаргасан амжилтууд:
Өсвөрийн шигшээ багийн тамирчид 1992-2019  онуудад Насанд хүрэгчид болон өсвөр үеийн аварга шалгаруулах улс,хот болон нэрэмжит тэмцээнд 1,2,3-р байрт шалгарч Алт, Мөнгө,Хүрэл медалиудыг хүртсээр байна.

Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: