ДУНДГОВЬ-ШАРАНГАД ДУНДГОВЬ-ШАРАНГАД

Танилцуулга

Дундговь-Шарангад клуб нь 2017 оны 9 сард үйл ажиллагаа эхэлж 2018 оны нэгдүгээр сард Монголын волейболын холбоонд албан ёсоор бүртгүүлж, МБХ-оос явуулж байгаа бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хамтран ажиллах эрхтэй волейболын клуб юм.
Тэргүүнээр Н. Төртогтох, УЗ -ийн 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Заал, сургалт хариуцсан багш, ахлах дасгалжуулагчаар спортын мастер Д. Батноров, туслах багшаар дэд мастер П. Ганзориг, хүүхдүүд хариуцсан багшаар спортын мастер Д. Батбаяр, хүчний бэлтгэл, бариа заслын бэлтгэл хариуцсан багшаар Г. Гомбосүрэн нар ажиллаж байна. 
Одоогоор ахмад, мини волейбол болон өсвөрийн( 8-15 нас ) баг тамирчид бэлтгэн долоо хоног бүр секц дугуйлан мэргэжлийн багштайгаар ажиллуулж байна. Насанд хүрэгчид болон хүүхдийн нас насны ангиллаар тус бүр 80 гаруй тамирчид манай клубэд хамрагдаж тогтмол зааланд тоглож, секц дугүйланд хичээллэж байна.
Манай тамирчдаас ОУХМ 1, Спортын мастер 11, Дэд мастер 16, нэгдүгээр зэргийн тамирчин 6 байна.  
Бид клубынхээ залуучуудыг аймаг бүс, улсын чанартай тэмцээнүүдэд клубын нэрийн өмнөөс оролцуулан дэмжин ажиллаж байна. Мөн залуучуудыгаа дэмжиж ажлын байр зуучилж өгөх, цаашлаад азийн шилдэг сургуулиудад тухайлбал Япон, Солонгосын сургуулиудын бүрэн тэтгэлгээр сургах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2021 оноос гадаад харилцаагаа өргөжүүлэн Солонгос улсад волейболын чиглэлээр өсвөрийн хүүхдүүдийг сургаж эхэлж байна. Мөн ОХУ, Япон зэрэг орнуудын клубүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мини болон өсвөр үеийн УАШ тэмцээнүүдэд тогтмол оролцож байна. 

Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: