Мэдээ

П.Бат-Очир “Алтан гадас” одон хүртлээ

П.Бат-Очир “Алтан гадас” одон хүртлээ
Дотоод
Ахмад даамчин, спортын мастер Пунцаг овогтой Бат-Очир “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ. Тэрбээр даамын спортоор 50 гаруй жил хичээллэхдээ Улаанбаатар хотын аваргаар 2 удаа тодорч, ахмад даамчдын УАШТ-д 4 удаа түрүүлж, 2016 оны Азийн АШТ-ий ахмадын ангилалд алтан медаль хүртсэн амжилтуудыг гаргасан билээ. П.Бат-Очир зуун буудалт даамын спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, 1986 оноос Ус сувгийн удирдах газрын нэрэмжит Мастеруудын тэмцээнийг, 2006 оноос “Шавь” цогцолбор сургуультай хамтран өөрийн нэрэмжит тэмцээнийг санаачлан, зохион байгуулж ирсэн юм. Мөн тэрбээр даамын спортоор сонирхон хичээллэгсдэд зориулж Куперманы “Зуун буудалт хөлөг дээрх байрлалын тоглолт”, “Зуун буудалт даамын тактик”, Мозерын “Даамын төгсгөл”, Агафоновын “Олон улсын даамын гарааны сургалт” зэрэг ном бүтээлүүдийг орчуулж, олны хүртээл болгосон юм. “Бааваа”-даа баяр хүргэхийн ялдамд урт насалж, удаан жаргахын ерөөлийг талбия.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.