Мэдээ

Даамчдын амжилт оны онцлох үйл явдлаар нэрлэгджээ

Даамчдын амжилт оны онцлох үйл явдлаар нэрлэгджээ
Дотоод
2020 онд Монголын спортод гарсан онцлох амжилтуудыг "Ногоон наадам" пэйж хуудаснаас ийн тодруулжээ.

1. Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн ФИБА Их дуулгын чансааг Их дуулгад оролцсон амжилтаар нь “Шилдэг 12 баг”-ийг зарлахад Монголын баг багтжээ. Ийнхүү Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн 3х3 сагсанбөмбөгийн шилдгүүдийн тоонд анх удаа орж байна.

2. Олон улсын хөл бөмбөгийн холбоо/FIFA/-ноос Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжих зорилгоор хагас сая ам.доллар буюу 1,4 тэрбум төгрөгийг олгохоор болсон.

3. АНЭУ-ын Абу-Даби хотноо 2020 оны хоёрдугаар сарын 27-29-нд болсон Дэлхийн Шатрын холбооны 90 дүгээр Конгрессоос Их мастер цолны 4 норм биелүүлсэн Ховд аймгийн шатарчин ОУМ С.Билгүүний цолыг баталгаажуулж Олон улсын Их мастер /ОУИМ/ /2503 / цол олгов. Тэрбээр Монголын эрэгтэй 5 дахь Их мастер болов. Монгол шатарчид чансаагаараа дэлхийн 163 орноос 25-д эрэмбэлэгдлээ

4. Марафонч ОУХМ Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпийн наадамд уралдах эрхээ 3 удаа баталгаажуулав. Мөн марафонч Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секундын амжилтаар олимпод оролцох болзлоо хангав

5. Монголын баг цахим спортоор Ази тивийн аварга болов. Мөн цахим спортын Европын аварга шалгаруулах “PUBG Mobile Club Open” тэмцээнд Монголын тамирчин Даваадоржийн Мөнхбат багтсан Конина Повер /Konina Power/ баг тэргүүлж 15 мянган ам.долларын эзэд болжээ.

6. Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахимаар зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын даамчин охид тодорлоо.

7. Йорданы нийслэл Амман хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын “Токио-2020” олимпын эрх олгох боксын тэмцээнээс ОУХМ Б.Чинзориг хүрэл медаль хүртэж манай боксчдоос анхны олимпын эрх авав.

8. Их аварга Хакүхо М.Даваажаргал 35 насандаа 44 дэх түрүүгээ хүртэв. Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумогийн /3 сар/ хаврын тэмцээний сүүлийн 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 Их аварга Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар Хару башёд түрүүлэв.

9. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга Н.Түвшинбаяр гишүүдийн 96,4 хувийн саналаар сонгогдов.

10.Биеийн тамир спортын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/ болсон.

11.Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга асан “KING TUG” Нямбаярын Төгсцогт, мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассельтай энэ оны эхэнд хүч үзсэн. Энэхүү цол хамгаалах тулаанд Гэри Рассель ялж WBC-гийн аваргаа хамгаалсан юм. “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт 8 сарын дараа (2020.09.20) Барбадосын ”Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдаж өрсөлдөгчөө 115:111-ээр яллаа. Тэрбээр, одоо WBC холбооны аваргын төлөө Гари Расселтай дахин тулалдана.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.