Мэдээ

Тамирчны ёс зүйн журам

Даамын тэмцээнд оролцогчид нь спортын нийтлэгүнэт зүйлс, үндсэн зарчим,ёс суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн энэхүү ёс зүйн журмыг баримтална.  

Нэг. Тоглогчийнхүлээх үүрэг, эрх

1.1.  Даамын тоглолтын дүрэм, тэмцээний бусад журмыг мэдэж,дагаж мөрдөх үүрэгтэй.

1.2.    Тэмцээний үед шүүгчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

1.3. Цаг баримтлан тэмцээнийг дуустал оролцож, өрөг бүрийгүнэнчээр тоглох үүрэгтэй.

1.4.   Тоглох боломжгүй болсон үед шалтгаанаа шүүгчид мэдэгдэжтэмцээний явцад хүндрэл учруулахгүй байх үүрэгтэй.

1.5.  Тоглогч нь тэмцээний явц, өрөг, өрсөлдөгч болон бусадтоглогчтой холбоотой бүхий л асуудлаар шүүгчид шууд хандах эрхтэй. Багийнтэмцээнд багийн ахлагч эсвэл дасгалжуулагчаар дамжуулан шүүгчид хандана.

1.6.  Тоглогч нь өөрийн хүсэлт, гомдлыг тэмцээн зохион байгуулагчболон МДХ-нд бичгээр тавих эрхтэй.

1.7.    Тоглолтын үед тоглогчдод дараах үйлдлийг хориглоно. Үүнд:

·       Чихэвч зүүх, гар утасны дууг хаалгүй тоглох

·       Өргийнхөө талаар бусадтай ярилцах, зөвлөгөө авах

·       Таблет, компьютер, гар утас зэрэг электрон төхөөрөмжашиглах

·       Тоглолтын үед хэвийн бус зан авир гаргах, маргалдах

·    Тэмцээний талбар дээр блиц тоглох, анализ хийх зэргээрбусдад саад болох

·       Өөрийн нүүх ээлжиндээ гарч явах, шүүгчийн зөвшөөрөлгүйгарах  

Хоёр. Шүүгчийн хүлээх үүрэг, эрх

2.1.    Тэмцээн эхлэхээс өмнө дараах үүрэгтэй.

·       Тэмцээний үед мөрдөх дотоод журам боловсруулах

·       Тоглолтын хуваарийг гаргах, сугалаа хийх

·  Тоглолтод бэлтгэх /ширээ засах, даам өрөх, цаг, өргийн бланкбайрлуулах/

2.2.    Тэмцээний явцад дараах үүрэгтэй.

·       Тоглолтын явцад маргаан, гомдлыг шалгаж шийдвэрлэх

·       Тоглолтын цагт хяналт тавьж, цагт орж байгаа байдлыгмэдэгдэх

·       Тоглолтын үр дүнгийн хүснэгтийг бичиж хөтлөх

·       Тэмцээний явц ба дүнгийн талаар хэвлэл мэдээллээр мэдээлэх

2.3.    Тэмцээн дууссаны дараа дараах үүрэгтэй.

·       Тэмцээний дүнг гаргаж, дүнгийн хурал хийх

·   Спортын зэрэг, цол  биелүүлсэн тоглогчийн бичиг баримтыг бүрдүүлэх

·       Тэмцээний тайлан гаргах

2.4.    Шүүгч нь тэмцээний байрыг тохиромжгүй гэж үзвэлтэмцээнийг хойшлуулах, өөрчлөх эрхтэй.

2.5.    Тэмцээний явцад саад болохуйц ямар нэгэн хэвийн бусбайдал гарвал тэмцээнийг түр зогсоох эрхтэй.

2.6.  Тэмцээний үед дүрэм, журмыг бүдүүлгээр зөрчсөн тоглогчийгтэмцээнээс хасах хүртэл шийтгэл оногдуулах эрхтэй.

2.7.  Шүүгч, тоглогчтой бүдүүлэг харьцсан, хэл ам хийсэн,тэмцээнд саад болсон ямар ч этгээдийг тэмцээний байрнаас гаргах, хууль,цагдаагийн байгууллагад мэдэгдэх эрхтэй.

2.8.    Шүүгч тэмцээний дотоод журамд өөрчлөлт оруулах эрхтэй.

Гурав.Дасгалжуулагчийн хүлээх үүрэг, эрх

3.1.  Тоглогчийг бүртгүүлэх, тэмцээнд оруулах, гаргасанамжилтыг үнэлэх үүрэгтэй.

3.2.   Тоглогчийн амжилт, нөөц боломж, ур чадвар, алдаа,дутагдлыг хянах үүрэгтэй.  

3.3.  Тэмцээний үеэр насанд хүрээгүй тоглогчийн аюулгүй байдал, дэг журамтай холбоотой асуудлыг бүрэн хариуцна.

3.4.    Тэмцээний үеэрбусад тоглогчийн байр суурийг хүндэтгэн анхааралтай, уян хатан, нээлттэйхарилцааг эрхэмлэх үүрэгтэй.

3.5. Тэмцээний үеэр насанд хүрээгүй тоглогчийн эцэг, эх, асран хамгаалагчийн өмнөөс шийдвэргаргах эрхтэй.

3.6.    Тоглолтын үеэр дараах зүйлийг хориглоно. Үүнд:

·       Тоглолтын явцад нөлөөлөх

·       Аливаа дохио, зангаа хэрэглэх

·       Өөрийн тоглогчийн хажууд буюу өөдөөс харан зогсох

·       Тоглолтыг хоёроос илүү минутаар ажиглах

Дөрөв. Ёс зүйн зөрчлийг арилгах арга хэмжээ

4.1.    Тоглогч өрөг эхлэх цагаас 10 минут хүртэлх хугацаагаархоцорч ирвэл түүнийг тоглолтонд оруулах бөгөөд хожимдсон минутыг нүүдэл бодсонцагт оруулж тооцно. Хэрэв тоглогчид хоёулаа хоцорч ирсэн бол хоцорсон нийтминутыг хувааж, тус тусынх нь нүүдэл бодсон цагт оруулна.

4.2.  Тоглогч нь хүндэтгэх шалтгаангүйгээр тоглолтоос 10 минут хоцорволтоглолтод оруулахгүй, уг өрөгт хожигдсонд тооцно. Хэрэв тоглогчид хоёулаа хоцорсонбол хоёуланг хожигдсонд тооцно.

4.3. Багийн тэмцээний үед нэг багийн гишүүдийн талаас илүү хувьнь бүрдсэн бол хожигдсон гишүүний хувьд 4.1 заалтыг хэрэглэнэ. Харин гишүүдийнталаас илүү хувь бүрдэлгүйгээр өрөг эхлэх цагаас 10 минут өнгөрвөл багийг угөрөгт хожигдсонд тооцно.

4.4. Хэрэв 10 минут хоцорсон ч өрсөлдөгч санал болговол шүүгчийнзөвшөөрөлтэйгээр өргийг тоглож болно.  

4.5. Тоглогч болон баг хүндэтгэх шалтгаангүйгээр нэг,хүндэтгэх шалтгаантай хоёр өрөг тоглоогүй бол цаашид тоглуулах эсэхийг ерөнхийшүүгч шийднэ.

4.6.    Тоглогч болон баг нь тогловол зохих бүх өргийн талаасилүүг тоглоод хасагдсан бол түүний тоглоогүй үлдсэн өргийг хожигдсонд тооцно.Харин бүх өргийн тал хүрэхгүй хувийг тоглоод хасагдсан бол түүний тоглосон өргүүдийгхүчингүйд тооцно.

4.7.  Тэмцээн явагдахад хүндрэл учруулсан, хүндэтгэхшалтгаангүйгээр тэмцээнийг орхиж явсан тоглогчийг дараачийн ижил төрлийнтэмцээнд оролцох эсэхийг шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрлэж шүүгчдийн зөвлөлдбичгээр мэдэгдэнэ.   

4.8.    Зөрчлийг дахин давтан гаргасан тохиолдолд тоглогчидмөнгөн торгууль ноогдуулахаас эхлэн даам тоглох эрхийг тодорхой хугацаагаархязгаарлах хүртэлх арга хэмжээг шүүгчдийн зөвлөлөөр шийдвэрлэнэ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.