Мэдээ

100 буудалт даамын спортын зэрэг олгох журам

 

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.1 ба 22.3 заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг  2019 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөнө.

1.     Спортын зэргийг МДХ-оос олгох бөгөөд тухайн оны хуваарьт орж батлагдсан тэмцээний удирдамжид заасны дагуу зохих оноог авсан бол спортын I, II, III зэрэг олгож, үнэмлэхээр баталгаажуулан, МДХ-ны мэдээллийн санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. 

2.     Спортын зэрэг олгох болон зэрэг ахиулах тэмцээнийг холбооноос гадна клуб, дүүрэг, аймаг, сумдад зохион байгуулж болох бөгөөд тэмцээнийг ямар ч системээр зохион байгуулж болно.

3.     Аймаг, дүүргийн өсвөр, залуучуудын АШТ-ий тухайн насанд тоглогчдын 30% нь зэрэг, цолтой бол зэрэг ахиулах журмыг тэмцээний удирдамжид тусгана.

4.     Спортын II зэрэгтэй 15-аас дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын I зэрэг олгоно.  

5.     Спортын III зэрэгтэй 20-иос дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын II зэрэг олгоно.  

6.     Спортын зэрэггүй 25-аас дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын III зэрэг олгоно.

7.     Мөн сонирхогчдын болон өсвөрийн лиг, улсын чанартай, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон, нэрэмжит тэмцээнүүдээс спортын зэрэг олгоно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.