Дэлхийндаамны холбооны мастер, “Хасу-мегаватт" ХХК-ийн тамирчин, “Хийморь хөлөг” клуб, “Монгени” сургуулийн шигшээбагийн дасгалжуулагч Ц.Сүхбат оюуны спортодамжилтаараа өнгөлж яваа Монголын шилдэг тамирчдын нэг. Тэрбээр 2013 ондөсвөрийн Азийн АШТ-д аваргаар шалгарч, дараа жил нь Польшийн Дабки хотод болсон зуун буудалт даамнызалуучуудын ДАШТ-д их мастер Д.Баттулгын удирдлагад оролцож, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл энэ жил насанд хүрэгчдийнДАШТ-д өрсөлдөж, дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман,Нидерландын Мартин ван Айзендорн, Украины Юрий Аникеев нартай таарч, есөн өрөгтоглохоос хоёр хожиж, долоо тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байрт шалгарсанюм. Түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Эстонийн Таллинхотод зургадугаар сард болсон насандхүрэгчдийн даамны ДАШТ-ий хагас шигшээд таКамеруны их мастер Кристиан Ниами, Украины Юрий Аникеев гээд хүчтэй өрсөлдөгчтэй таарсансанагдана.
-Тус тэмцээнд дэлхийн шилдгүүд цуглаж, анамана өрсөлдсөн. Эрэгтэйчүүд дөрвөн хэсэгт хуваагдаж, эмэгтэйчүүд тойргоортоглосон. Би D хэсэгт дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын Александр Шварцман, НидерландынМартин ван Айзендорн нартай таарч, есөн өрөг тоглохоос хоёр хожин, долоо тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байртшалгарсан юм. Энэ жилийнДАШТ-д D хэсэгт их мастер Мартин ван Айзендорн тэргүүлсэн бол их мастер АлександрШварцман шилж дарж, дэлхийн даамын холбооны мастер Кристиан Ниами III байрэзэлэж. Шигшээ тэмцээнд орох эрхээ авсан
-Тэмцээнүзсэн спорт сонирхогчид сүүлчийн тавил эргэлзээтэй боллоо. Манай тамирчны өмнөОрос, Сенагалын даамчин орсноор шигшээд шалгарсангүй гэж ярьцгааж байхыгсонссон л доо.
-Сенагалындэлхийн даамын холбооны мастер КристианНиами Африкийн тамирчинтай таарч цэвэр хожсон. Дэлхийн аварга 5 удаагийн аваргаАлександр Шварцман сүүлийн хоёр өрөгт ялалт байгуулснаар миний өмнө орсон. Надтайтаарсан учраануудаас хамгийн хүчтэй нь Мартин ван Айзендорн байв. Түүнтэй тоглохтун амаргүй. Өмнө нь залуучуудын ДАШТ-д хоёр ч удаа тоглохдоо нэгт нь тэнцэж,нөгөөд нь ялагдсан. Өмнөх тэмцээнд залуучуудын дэлхийн аваргад тоглосонгараагаараа тоглож хэд нүүхэд тэрбээр эсрэг нүүдлүүдийг маш сайн хийж байлаа.Түүнтэй тоглолтын дунд үед тэнцсэн. Тэрбээр сонгодог тоглолтод гаргууд, тааварлашгүйөвөрмөц нүүдэлтэй. Миний хувьд Александр Шварцмантай тоглох хамгийн сонирхолтойсанагдсан. Гараа нь тун сонин. БНХАУ-ын их мастер Жоу Вэй-тэй 2016, 2017 онд тоглосонгараагаар тоглосон. Тэрбээр намайг богино хугацаанд маш сайн судалсныгтэмцээний явцад нүүдлүүдээс нь анзаарсан.Би өмнө нь түүний өргүүдийг сонирхож хардаг байсан юм. Миний хувьд тоглолтыг ньмэддэг байсан тул түүний залуудаа өндөр амжилт гаргасан нүүдлүүдийг өөрийнх ньэсрэг тоглохоор зорьсон. Тиймдээ ч өөрийгөө дэлхийн алдартантай санасандаахүртэл тоглосон гэж бодож байгаа. Тэрбээр хэсгээсээ тун азтай шалгарсан. Тэрбээрдэлхийн шигшээ хэсэгт Зургаадугаар өрөгт Африкийн тоглогч Их мастер жоел ацетэйхожигдох өргөөс хожиж, тоглолтын уур амьсгалыг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон.
-Тоглолтынявцад өрсөлдөгчдийнхөө тактик, тоглох арга барилаас гадна зан чанар,дасгалжуулагч багшийг нь судалж амжсан уу?
-Тамирчдын харц, хөдөлгөөн, нүүдлээс ньтоглолтын санаа, чиглэл, тактик нь харагддаг юм. Дэлхийн 40 шилдэг даамчдаасхамгийн сонирхолтой тоглолтыг Нидерланын тамирчин Рул Бумстра харуулсан. Түүнийнүүдэл үнэхээр гоё, бүр төгс гэмээр.Их мастерууд түүнийг “Компьютер шиг нүүдэг.Нүүдэл болгоноо сайн хийх гэж хичээдэг” гэж ярьж байв. Тоглолтдоо стратегийнтомоохон боломжуудыг гаргадаг онцлогтой. Хойшид их мастеруудыг нэлээд сандаргажшуугиулах байх. Одоогоор халз тоглолтод нэг ч ялагдаагүй яваа. Тэмцээний үед янзбүрийн хөдөлгөөн хийхгүй, сэтгэлийн хөдлөл, царайны хувирал харуулахгүй,гаднаас дуу чимээ мэдрэхгүй тоглодог. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг харц,хөдөлгөөнөөс нь уншиж, ямар нэгэн үйлдэл гаргах, сайн, муу нүүдэлхийхийг нь хүртэл мэдэрдэг.
-Гарынхаашавь нарыг бэлдэхээр “Монгени” сургуулийн даамны шигшээ багийн дасгалжуулагчааражиллаж байгаа гэл үү?
-ДАШТ-ээс ирээд л тус сургуулийн шигшээ багийнтоглогчдыг тэмцээнд сойхоор бэлтгэл хийлгэж эхэлсэн. Миний хувьд ирэх жилзохион байгуулах насанд хүрэгчдийн УАШТ, Азийн АШТ-д оролцохоор бэлдэж байгаа. Шавьнартай минь хамт дэлхийн аварга Б.Есүй өнгөрсөн жилээс миний удирдлагадхичээллэж байгаа. Тэрбээр 2018 онд Беларусийн Гомель хотод болсон өсвөрийн зуунбуудалт даамны ДАШТ-д өрсөлдөж, блиц тоглолтод түрүүлсэн юм. “Монгени” сургуульшатрын гүнзгийрүүлсэн сургалттай. Одоо даамаар хичээллэдэг хүүхдүүдийгнэгдүгээр ангиас нь сургалтад хамруулдаг болсон.
-“Хасумега старс” клубээр олон жил овоглож, тэмцээнд оролцлоо. Хэзээнээс харьяаллынх нь тамирчин болов?
-Би зардлын асуудлаас болоод өсвөрийн ДАШТ-доролцолгүй гурван жил өнжсөн. Тэр хугацаанд шилдэг тамирчдын өргүүдийг харж, судалдагбайлаа. 2014 оноос тус клубийн захирал Ж.Түмэн-Аюуштай хамтран ажиллаж,гадаадын тэмцээнүүдэд оролцох болсон юм. Надаас гадна дасгалжуулагч, их мастер Д.Баттулга,М.Одгэрэл, ДАШТ-ий хүрэл медальт Б.Анужин, Б.Мөнхжин (ихэр),өсвөрийн шилдэг тамирчин С.Мөнх-Оргил нар тус клубээр овоглодог.
-Азийнханоюуны спортоор дэлхийд тэргүүлдэг. Алдартнуудтай эн тэнцүү өрсөлдөж, тивээсээ цойлжгарна гэдэг амаргүй шүү дээ?
-2013 онд болсон өсвөрийн Азийн АШТ-д таванулсын тамирчид өрсөлдөхөд би нутаг нэгт тамирчин Ц.Отгонбилэгтэй тоглосон.Түүнээс хүү дутуу байсан ч төгсгөл хэсэгт хожсон. Түүнээс гадна өмнөд хөршийн насандхүрэгчдийн улсын аварга Хионг Жионгийг хөлөг дээр буулгаж авсан. Надад тэр үедАзийн аварга болно гэсэн итгэл төрөөгүй. Сүүлийн үед даамчид ачаалал даахбэлтгэл түлхүү хийж, хожсон, хожигдсон ч сэтгэл догдлолоо тэр бүр гаргадаггүйболсон. Би 2017 онд Бүх Хятадын спартакиад наадам болохын өмнө ӨМӨЗО-ны Шилийнгол аймагтийн тамирчидтай нь хамт бэлтгэл хийсэн. Тэр үеэр Латвийн дэлхийнаварга Валнерис Гунтисийг ирэхэд нь танилцаж,тактик боловсруулах хувилбар, тэмцээний дунд хэсэгт чиглэл өөрчлөх, цагийнменежментийг зөв ашиглах, өрсөлдөгчийнхөө өргүүдийг судалж, алдаа гаргах хувилбардээр нь тоглож сурах, шийдвэрлэх тоглолтод биеийн хэлэмжийг хэрхэн гаргах вэгээд олон зүйл сурсан. Энэ жилийн ДАШТ-д оролцохоос сарын өмнө түүнтэй цахимаартоглож, зөвлөгөө авсан. Тэрбээр ДАШТ-д өрсөлдсөний дараахан “Чи их өөрчлөгджээ.Рапид тоглолтод өмнө нь сайн байгаагүй. Энэ удаа сайн тоглолоо” гэж урамхайрласан. Бид байнга холбоотой байдаг. Түүний олон улсад даамыг хөгжүүлэхзорилго, өөрийн мэддэг, чаддаг зүйлийг зааж, зөвлөх хүсэлтэй байдаг нь их таалагддаг.Намайг хүүхэд байхад Валнерис Гунтисийг дэлхийн гоц тамирчин гэж ярьдаг байлаа.Тиймдээ ч өдгөө чансаагаараа II жагсдаг.
-АлдартВалнерис Гунтистэй байнга холбоотой байдгийг бодоход та сайннайзууд болсон бололтой.
-Бид Шилийн гол аймагт 50 гаруй хоног нэгбуудалд хамт байрласан. Эхэндээ ойр зуурын зүйл ярилцдаг байсан бол сүүлдээ найзуудболсон. Даамыг олон цаг сууж тоглодог тул бэлтгэлийн дараа хөдөлгөөн заавалхийх ёстой. Тэрбээр бэлтгэлийн дараа ширээний теннис тоглодог. Монголд 2017 ондболсон нээлттэй тэмцээнээр зочилж ирэхдээ нүүдлийн амьдрал, ахуй, соёлтой танилцаадбуцсан. Би түүнийг дасгалжуулагч багш аа гэж хүндэлдэг. ДАШТ-д Мартин ванАйзендорнтой тоглоход “Түүнийг хожих хэцүү. Тиймээс ингэж, тэгж тоглоххэрэгтэй” гэж зөвлөсөн. Бид тэр тоглолтын дараа тэмцээний уур амьсгалын талаархсэтгэгдлээ хуваалцсан юм.
-Мартинван Айзендорнтой томоохон тэмцээнд өмнө нь таарч байв уу?
-Тэмцээний өндөрлөсний дараа өргийг ньсонирхож харсан. Түүнтэй гурван удаа таарахдаа би цагаанаар дандаа тоглосон байв. Тоглох тоглохдоо нэггараагаар тоглосон нь тун сонирхолтой санагдсан. Түүнд миний сэтгэхгүй нэгталыг баримталдаг байж магадгүй гэх бодол төрүүлсэн болов уу. Миний хувьдтоглолтыг нь гадарладаг ч түүний тооцоолон бодох хувилбар нь таашгүй. Тэрбээр алсыгхарж, холыг тооцоолж тоглодог. Тэгэхээр нүүдэл бүрээ жигд, сайн хийхшаардлагатай. Нэг л огцом, эсвэл дундаж нүүдлээр нүүхэд тоглолт аажмаар буурч, хожигдохмагадлалтай.
-Дэлхийндаамны холбооны шинэчилсэн чансаа саяхан гарлаа. Та Эстонид болсон насанд хүрэгчдийнДАШТ-д есөн өргөөс 11 оноо авч 61.11 хувийн амжилт үзүүлэн чансаагаа 36.6оноогоор ахиулж, олон улсын мастер цолны нэг балл биелүүлсэн. Энэ талаарсонирхуулж яриач?
-Дэлхийн даамны холбоо улирал тутамд тамирчдынчансааг шинэчилдэг. Энэ сарын 1-нд гаргасан чансаагаар тус ДАШТ-д оролцсонамжилтаар өндөр оноо цуглуулж, гадаад чансаагаа 2225 болгож, олон улсын мастерцолны нэг балл биелүүлсэн. Миний хувьд чансаагаараа улсдаа хоёр, Ази тивдгуравт жагсдаг. Одоогоор Хятадын Пан Имин чансаагаараа I, Монголоос Гавьяаттамирчин Д.Эрдэнэбилэг II, биIII, Р.Манлай ах IV бичигдэжбайгаа. Манай тамирчид оюуны чадавхаар өндөр үзүүлэлттэй байдаг ч улсын дэмжлэгбагатай тул амжилт нь хойгуур бичигддэг тал бий. Европоос ОХУ, Азиас Хятадоюуны спортын тамирчдаа сайн дэмжиж, хөгжүүлдэг. Өмнөд хөршид бэлтгэл хийхдээтамирчдаа дэмждэг орон ямар байдгийг өөрийн нүдээрээ харж байлаа. Тамирчид ньхичээллэдэг спортынхоо төлөө бүх зүйлээ зориулдаг. Товчхон хэлбэл, амьдралынхаагол зорилго болгодог. Тэнд 9-13 цаг хүртэл бэлтгэл хийж, үдийн цайнд орчихоод13.30 цагт унтдаг. 16-18 цагт бэлтгэлээ үргэлжлүүлж, дараа нь теннис тоглоодамарна. Цагийнх нь хуваарилалтад дасан зохицох эхэндээ амаргүй санагдсан ч сүүлдээ сурсан.
-Гадаадынтэмцээнд оролцохдоо хэдэн сарын өмнөөс бие, сэтгэл зүйгээ бэлддэг вэ?
-Гурван сарын өмнөөс бэлддэг. Европод болдогтэмцээн цагийн зөрүүнээс шалтгаалж Монголд шөнө эхэлдэг. Тиймээс тархины үйлажиллагааг сэргэг байлгахын тулд тухайн орны цагийн хуваарьт нь тохируулжбэлтгэл хийдэг. Хятадын их мастеруудыг дасгалжуулагчид нь ачаалал даах бэлтгэл хийлгэдэг.Олонх улсын тамирчид долоон өрөг тоглоод л идэвх нь буурч, ядардаг бол өмнөдхөршийнхөн сэргэлт авч байх жишээтэй. Монголд даамын шигшээ багийндасгалжуулагч, тамирчидтай байх хэрэгтэй. Энэ нь хойч үеийн тамирчдыг бэлтгэхэдих нөлөөлнө. Тиймээс шилдэг тамирчдыг нэг баг болгож, бэлтгэл хийлгэх нь зүйтэй.Тухайлбал, нэг нь гадаадын тэмцээнд оролцох боллоо гэхэд нөгөө нь бэлтгэл хамтхийж, ур чадварыг нь ахиулах юм. Миний хувьд ДАШТ-д оролцохын өмнө олон улсыних мастер Р.Манлай, спортын мастер Ц.Эрдэмбилэг ах нартай хамт бэлтгэл хийсэн. Түүнддаамын талаар өгүүлсэн сонирхолтой олон ном бий. Ихэнхийг нь уншсан.
-ПольшийнДабки хотод 2014 онд болсон зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ээсхүрэл медаль хүртсэн тухайгаа сонирхуулаач?
-Тэр ДАШТ-д оролцоход зардлыг маань манай улсгаргасан. 2014 онд “Хасу мега старс” клубийн тамирчин болж, өсвөр, залуучуудынДАШТ-д анх удаа өрсөлдсөн нь тэр. Дасгалжуулагч, их мастер Д.Баттулга багш тусклубийн захирал Ж.Түмэн-Аюушт намайг санал болгосноор. Би өмнө нь Азийн аваргаболчихсон, өсвөр, залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль нэлээд хүртсэн байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд долоо дахь тавилдаа Беларусийн Алексей Куницаг хожиж,II байрт бичигдэж, найм дахь өрөгт Литвийн Артур Тункевичид хожигдсоноор хоёрбайраар ухарсан. Шийдвэрлэх тоглолтын сүүлийн өрөгт ОХУ-ын Сергей Яковлевыг хөлөг дээр ялж,медалийн тавцанд зогссон. Надтайтоглосон тамирчдаас Алексей Куница тухайн үед Европын аварга цол хүртчихсэн байлаа. Тэрбээр2013 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн юм. 17 настай ч олон улсынмастер цолтой, гадаад чансааны оноо нь 2300 хүрсэн байв. Түүнийг сонгодогтоглолтод итгэмээргүй байдлаар хожсон. Өрсөлдөгч минь миний жигүүрийг бүслэхгэж оролдсон. Тооцооны дагуу тоглосоор түүний тоглолтыг буруу гэдгийг баталсан.Найм дахь өрөгт Литвийн дэлхийн аваргаАртур Тункевичтэй тоглосон. Тэрүед Мартин ван Айзендорн I, би II, АртурТункевич III бичигдэжбайв. Би Артур Тункевичид хожигдож, IV байр луу шилжихэд тэрбээр урагшлан, нэгт бичигдсэн.Сүүлийн өрөгт тоглосон ОХУ-ынСергей Яковлев нэг хожигдож,зургаа тэнцсэн байлаа. Тоглолтын эхэнд тэрбээр Мартин ван Айзендорнд ялагдсанюм. Миний хувьд түүнтэй төлөвлөгөө боловсруулаагүй тоглосон. Тэрбээр гараанаасцагааныг сонгож, киллерийн гараагаар тоглосон. Миний хувьд колийн хүүгээрцохилт хийснээр хожих боломжийг өөртөө олгосон. Энэ жилийн насанд хүрэгчдийнДАШТ-д Беларусийн Алексей Куница А хэсэгт тоглож, IV байрт шалгарлаа. 2014онд надтай тоглосон тамирчдаас зарим нэг нь даамаас холдож, хувийн амьдралдааанхаарал хандуулсан байна. Тухайлбал, СергейЯковлев өөр салбарт хүчсорьсон бол Артур Тункевич томоохон томоохон тэмцээнд оролцох нь эрс багассан. Миний хүртсэн хүрэл медаль Монголын даамын спортод залуучуудын ДАШТ-ий хоёр дахь нь. Эрэгтэйчүүдийн ангилалд анхных нь юм. Өмнө нь 2000 онд дэлхийн даамын холбооны мастерН.Мөнхтуяа тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж байв.
-Өөрийгтань Д.Элбэг багшийн шавь нарын нэг гэжсонссон.
-Тийм ээ, Чингэлтэй дүүргийн 39 дүгээрсургуулийн V ангийн сурагч байхдаа Д.Элбэг багшийн шавь болж, даамаар хичээллэсэн.Үүнээс өмнө шатраар дүүргийн өсвөр, залуучуудын АШТ-д хоёр, насанд хүрэгчдийн ангилалднэг удаа түрүүлсэн байв. Шатар тоглодог ч даам руу хүчтэй татагдсан. Анхны багшминь шатраас илүү даам тоглуулах сонирхолтой байсан нь их нөлөөлсөн. Би аль алинаарнь нэг хэсэг хичээллэж байгаад сүүлдээ даамаар дагнаж, амжилт гаргах болсон. Сургуулиасзохион байгуулсан тэмцээнд аварга болж, дүүргийн АШТ-д оролцдог боллоо. Дараань Хотын АШТ-д үеийнхэнтэйгээ ана мана өрсөлдөж, даамаар хүрэл хүрэл медальзүүсэн юм. Манай сургуульд тэр үед медаль хүртсэн хүүхэд надаас өөр байгаагүй. Түүнээсхойш тус сургуулиас олон хүүхэд дүүргийн болоод УАШТ-ээс медаль хүртсэн байдаг.Анхны медалиасаа урам авч, амжилтын төлөө тэмүүлсэн. 2010 онд өсвөр,залуучуудын УАШТ-д өрсөлдөж түрүүлснээр гадаадын тэмцээнд оролцох боломжнээлттэй болсон. Тэр жилээ Украинд болсон хүүхдийн спортын олимпод даамны багийнАШТ-д оролцсон. 2013 онд өсвөрийн Азийн АШТ-д түрүүлж, тоглолтынхоо ур чадвар,түвшинг ахиулах зорилгоор дасгалжуулагч, спортын мастер Т.Пүрэвдорж багшийнудирдлагад нэг хэсэг хичээллэж байгаад их мастер Д.Баттулга дасгалжуулагчийгсонгосон юм.
-Дасгалжуулагчболоод багшийнхаа ажлыг илүү ойлгов уу?
-Хоёр жил дасгалжуулагчаар ажиллаж байна.Надад ажил маань сонирхолтой санагддаг. Хүүхдүүдийг бэлтгэл хийлгэхдээ тэднээсч бас суралцдаг. Оюуны спортод насны хязгаар байдаггүй. Тиймээс хойшдоо тоглосоор л байх болов уу. Миний ойрын үедтөлөвлөсөн зорилго их энгийн. Тамирчид их мастер цолтой болох гэж хүсдэг. Минийхувьд цол хүртэхээс илүү дэлхийн шилдэг 12 тамирчны нэг болохоор зорьж байгаа.Энэ дашрамд, спортын талбар дахь баяр, гунигийг минь хуваалцаж, ялагдахад дэмөгөн, ялахад урам хайрладаг гэр бүл, ханьдаа, даамын эрдэм зааж, амжилт руухөтөлсөн багш нартаа, мөн өнөөгийн амжилтад хүрэхэд дэмжиж, урагшлуулсан “Хасумега старс” клубийн захирал А.Түмэн-Аюуш захиралд баярлаж, талархсанааилэрхийлье.
Г.Батцэцэг ("Таван цагариг" сонин)
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.