Дорноговь аймгийн 13 сум, Сайншанд хотын 7 баг, Замын-Үүдийн 2 баг оролцсон "Бага олимп" наадмын спортын 6 төрлөөр зохиогдож, дүнгээ гаргалаа. Наадмын зуун буудалт даамын тэмцээн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Спортын ордон боллоо. Тэмцээнд ДДХДМ цолтон 2, спортын мастер 4, дэд мастер 7, зэрэгтэй 30 шахам, нийт 44 тамирчин ухаанаа уралдууллаа.
Эцсийн өрөг хүртэл ширүүн тэмцэл өрнөж, эрэгтэйчүүдээс ДДХДМ Б.Пүрэвжаргал 16 оноогоор тэргүүлж, спортын мастер Б.Одонбаатар 15, Б.Сүлдбаатар 14 оноогоор удаалав. Эмэгтэйчүүдээс дэд мастер Б.Халиунтуяа, ДДХДМ Д.Одонтуяа, 2-р зэргийн тамирчин Дуламсүрэн нар эхний гурван байрыг эзэлсэн. Б.Халиунтуяа, Б.Одонтуяа нар адилхан 15 оноотой гарч, коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр ялагч тодорсон. Б.Дуламсүрэнгийн хувьд түрүүлэх бүрэн боломжтой байсан ч сүүлийн хоёр тавилдаа төгсгөлийг маш муу хийж, 9:5, 6:4 хүүний харьцаатай илүүрхэж яваад хожиж чадалгүй тэнцсэнээр гуравдугаар байранд орсон юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.