Зуун буудалт даамын оюутныулсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Монголын үндэсний ихсургууль дээр болж өндөрлөлөө. 14 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд 20 их,дээд сургуулийн эрэгтэй 28, эмэгтэй 24 даамчин өрсөлдсөн. Оролцогчдыг цол,зэргээр нь ангилбал Дэлхийн даамын холбооны мастер цолтой 2, Дэлхийн даамынхолбооны дэд мастер 3, спортын мастер 8, дэд мастер 10, I зэрэгтэй 9, IIзэрэгтэй 5, III зэрэгтэй 2 тамирчин байв.
Швейцарь системээр долоонтавил тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс спортын мастер М.Лувсандорж (ШУТИС), спортын мастер Ц.Хатансайхан(“Энэрэл” дээд сургууль) нар адилхан 12 оноотой гарч, коэффициент буюу нэмэлтүзүүлэлтийн зөрүүгээр М.Лувсандорж түрүүлсэн юм. Хүрэл медалийг спортын мастерЦ.Төмөрбаатар (ШУТИС) 11 оноогоор хүртэв.
Эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийндаамын холбооны мастер Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) 12 оноогоор тэргүүлж, дөрөв дэх жилдээ дарааланаваргалсан бол спортын мастер Г.Дүүрэнбилэг (СЭЗИС) 11 оноогоор мөнгө, спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 10 оноогоор хүрэлмедалийн эзэн боллоо.
Тэмцээний шагналтдөрөвдүгээр байранд Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Бат-Ирээдүй (ШУТИС), дэд мастерУ.Номин-Эрдэнэ (ШУТИС) нар шалгарч, тусгай шагналыг Ховд аймгаас ирж оролцсон I зэргийн тамирчин Т.Тунгалагтамир (“Ховд” их сургууль), дэд мастерБ.Тунгалагтамир (“Ач” АУИС) нарт олголоо.
Дашрамд сонирхуулахад Оюутны улсын аварга шалгаруулаханхдугаар тэмцээн 2008 онд зохиогдож, спортын мастер Э.Энх-Эрдэнээрэгтэй ангилалд, спортын мастер Г.Амгалан эмэгтэй ангилалд түрүүлж байжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.