Мэдээ

Спортын мастер Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээний удирдамж

Спортын мастер Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээний удирдамж
Дотоод

Нэг. Нийтлэг зүйл

1.    Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлж, уламжлалттэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсынаварга, спортын мастер Л.Сандууз агсныг алдаршуулахад оршино.

2.    Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, УБТЗ-ынТатах хэсгийн “Дөл” клуб, Ц.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулна. 

3.    Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохионбайгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын халдвар хамгааллын журмыг баримтлантэмцээнийг зохион байгуулна.

 

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

1.    Тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Монгени”сургуулийн шатар, даамын танхимд болно.

2.    Бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны 10:00-16:00цагийн хооронд тэмцээн болох байранд хийнэ. Утсаар болон тэмцээн болох өглөөбүртгэл хийхгүй.

3.    Бүртгүүлсэн тамирчид 2021 оны 12 дугаар сарын 11-нийөглөө 9:30 цагт бэлэн байна.

4.    Тэмцээн зохион байгуулах заал танхимын багтаамж, халдвархамгааллын журмын дагуу оролцогчийн тоог 120 хүнээс хэтрүүлэхгүй.

5.    Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг.

 

Гурав. Тэмцээний журам

1.    Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цолзэрэг харгалзахгүй холилдон тоглоно.

2.    Цагийн хяналт нэг талдаа 40 мин + бонус 5 сек байна.

3.    Швейцарь системээр 9 өрөг тоглоно.

4.    Оноолт болон дүнг StandardFMJD Swiss оноолтын дагуу гаргана.

 

Дөрөв. Шагнал урамшуулал

1.    Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадынангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудынU-11, U-14, U-17 ангилалд охид,хөвгүүдийн төрөлд тус бүр 1, Зүтгүүрийн депогийн 3 тамирчныг шалгаруулж, өргөмжлөл,мөнгөн шагнал олгоно.

2.    Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэнангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно

 

Утас: 9990-6402, 8800-4087, 9616-5545

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.