Даамын дэлхийн аварга цолын төлөөх өрсөлдөөн Рул Бомстрагийн ялалтаар өндөрлөлөө. Нидерландын залуу их мастер даамындомгуудын нэг Александр Шварцманыг халз тоглолтод 17:11-ээр илүүрхэн, дэлхийнаварга цолыг гурав дахь удаа (2016, 2018, 2022)-гаа хүртлээ.
Халз тулааны эхний хагас тэнцүүхэн өрнөсөн. Гуравдахь тавилд Шварцманд муугүй боломж гарч ирсэн бол зургаа дахь өрөгт Бомстрадавуу байдалтай байсан. Дараалан зургаа тэнцсэний дараа богиносгосон цагаартоглоход тай-брейкийнхамгийн бага цагтай төрөл болох супер блиц (10мин + нүүдэл бүрт 2 сек)-д Шварцман хоёрнүүдлийн цохилтод орж хожигдох нь тэр. Уг нь түүний гол тактик бол үндсэнтавилд яаж ийгээд тэнцэж, түргэн тоглолтоор давуу байдлыг олж авах. Оросын ихмастер тэрхүү цохилтоос гарч чадахгүй байсаар үндсэн тавилын найм дахь өрөгдээрээ дахин тийм ч хэцүү биш комбинацид орж, хоёр дахь ялагдлаа амссан. Харинсүүлийн дөрвөн өргөө ноцтой алдаа гаргасангүй дуусгаснаар тай-брейк хийх эрхийголж авсан юм. Тэмцээний журам ёсоор түрүүлж гурав хожсон нь ялагч болно.
Хэдий тийм ч төгсгөлийн тай-брейкт “Голландын робот” ямар ч боломжолгосонгүй, өөрийн үндсэн арга барил болох төвийг эзлэн, түрэмгийлэн довтолсооршаардлагатай гурав дахь хожлыг авч чадлаа. Тэр энэ дуэльд өрсөлдөгчөө бүхтөрлийн гараа, байрлалд илүүрхэн, нарийн ажиллагаатай машин мэт нүүж, танк шигдайрсаар ялалт байгууллаа.
Хэдий Бомстра өөлөх аргагүй тоглолтыг үзүүлж буй ч даам сонирхогчид түүнийгхалз тоглолтоор бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхийг, нас явжбуй аваргуудтай бус сүүлийн 20 жилийн хамгийн супер даамчин АлександрГеоргиевтэй халз тоглохыг нь харахыг хүсч буй нь ойлгомжтой. Георгиев – Бомстрахэмээх сонирхолтой дуэль удахгүй болох биз ээ.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэб сайт-аас үзнэ үү.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.