Нэг. Нийтлэг зүйл
1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх,уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, улсын аваргын хагас шигшээтэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамынхолбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, Төмөр замын дээд сургууль хамтранзохион байгуулна.
3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохионбайгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын халдвар хамгааллын журмыг баримтлантэмцээнийг зохион байгуулна.
Хоёр. Хугацаа, зохиогдохгазар, бүртгэл
1. Тэмцээн 2022 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Төмөрзамын дээд сургуулийн 2-р давхрын гол танхимд болно.
2. Бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зөвхөнцахимаар хийнэ. Бусад хэлбэрээр бүртгэхгүй. Тэмцээнд бүртгүүлэх Google Form холбоосыгбүртгэл нээгдэх 20-ны өдөр тамирчдад нээлттэй болгоно.
3. Бүртгэлийн хураамж 30.000 ₮
4. Бүртгүүлсэнтамирчид 2022 оны 4 дүгээр 23-ны бямба гаригийн өглөө 9:30 цагт бэлэн байна.
Гурав. Тэмцээний журам
1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цолзэрэг харгалзахгүй холилдон тоглоно.
2. Цагийн хяналт нэг талдаа 40 мин + бонус 5 сек байна.
3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
4. Оноолт болон дүнг StandardFMJD Swiss оноолтын дагуу гаргана.
Дөрөв. Шагнал урамшуулал
1. Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадынангилал (55-аас дээш насны)-д 1, өсвөрийн 14 хүртэлхнасны ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж, өргөмжлөл,мөнгөн шагнал олгоно. Мөн тусгай шагнал олгоно.
2. Монгол Улсын “Спортынтөрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохихоноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ.
Цол, зэрэг Эрэгтэй Эмэгтэй
· Спортын мастер Түрүүлбэл 13 оноо
· Спортын мастерын 1 балл 13оноо 12 оноо
· Спортын дэд мастер цол 12оноо 11 оноо
· Спортын дэд мастерын 2балл 11оноо 10 оноо
· Спортын дэд мастерын 1балл 10оноо 9 оноо
· Спортын I зэрэг 9оноо 8 оноо
· Спортын II зэрэг 7оноо 7 оноо
· Спортын III зэрэг 6оноо 6оноо
Утас: 9990-6402
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.