“Алтан хүү” клубийн тамирчин, спортын мастер Ц.ЦолмонБаянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 9а ангид сурдаг. Тэрбээр даамаархичээллэж, чамлахааргүй амжилт гаргасан. Тухайлбал, 2017 оноос шагналынхаа салхийг хүрэл медалиар хагалж, нийслэлд болсон улсын аварга багшалгаруулах 100 буудалт даамны тэмцээний блиц төрөлд III байр эзэлжээ. Тус тэмцээнээсурам авч, хоёр жилийн дараа Баянзүрхдүүргийн өсвөрийн АШТ-ий 11-13 насны ангилалд аварга болж, Монголын хүүхдийнспортын VI дугаар их наадмаасхүрэл медаль гардсан юм. Тэр жилээ Б.Халиунаагийн нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээнд түрүүлсэн нь 2020-2022 онд үргэлжлүүлэх амжилтынх нь эхлэл байв. Энэжилийн өсвөрийн УАШТ-ээс мөнгөн медаль атгаж, УзбекистаныТашкент хотод ирэх сард болох АЗийн АШТ-д оролцох эрх өвөртөлсөнюм. Түүнийг “Шинэ танил” буландонцоллоо.
-Оюуны спортоор хичээллэхийг хэн анх санал болгож,даамтай нөхөрлүүлэв ?
-Би нэгдүгээрангийн сурагч байхдаа даамаар хичээллэсэн. Тухайн үед хичээлээ тарж гэртээ ирчихээддаалгавараас өөр зүйл хийхгүй уйтгартайхан өнждөг байлаа. Аав, ээж минь ”Гэртээганцаараа зурагт үзэж сууснаас даамаар хичээллэ” гэж зөвлөж, дүү бид хоёрыг “Шавь” клубтдагуулан ирээд дасгалжуулагч П.Нармандах багштай танилцуулсан юм. Түүний удирдлагад хичээллэж сургуулийнхаааварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож түрүүллээ. Багшийнхаа зааснаарбэлтгэл хийж, ур чадвараа ахиулсаардүүргийн тэмцээнд өрсөлддөг болсон.
-П.Нармандах багшийн дараа “Ирээдүй” клубийндасгалжуулагч, ОУИМ Г.Ганжаргалын шавь болсон санагдах юм?
-Тийм ээ. Багш минь АНУ-ыг зорьсон тул бид одоо ОУИМР.Манлай багшийн “Алтан хүү” клубт бэлтгэл хийж байгаа. Багшийн нарын минь бэлтгэл хийлгэх арга барилнэгнээсээ өөр. Г.Ганжаргал багш шавь нараа эхлээд бодлого бодуулжсургадаг. Дараа нь гараа, онол заадаг.Түүний удирдлагад хичээллэдэг байхдаа би дүү Ц.Цацралын хамт УзбекистаныТашкент хотод 2019ондзохион байгуулсан өсвөрүеийнхний Азийн АШТ-д оролцсон юм. Тэртэмцээнд би байр эзлээгүй ч дүү минь амжилттай тоглож, мөнгөн медаль хүртэжбилээ. Бидний хувьд хилийн дээс алхажоролцсон анхны тэмцээн байв. Тэр үед жаахан хүүхэд байсан тул тоглолтдооанхаарал хандуулахаас илүү тэндхийн хөгжил, соёлыг сонирхож харахаар их гүйсэндээ.
-Азийн АШТ-д тивийн шилдгүүдтэй аваргын төлөөтоглож байгаа дүүгээ хараад ямар бодол төрж байв.
-Миний хувьд энэудаа амжилт гаргадаггүй юм гэхэд дүү миньсайн тоглоод түрүүлчихээсэй гэж их бодож байлаа. Ямар ч тэмцээнд өмнөдхөршийнхөн тоглолтынхоо гарааг сайн эхлүүлдэг. Тэгвэл Узбекистаны даамчидгараа, онолоос илүү гэсэн бодолтой нүүдэг. Тэд мэдрэмждээ тулгаарлаж тоглодогшиг санагдсан. Монголчуудаас довтолжтоглодог арга барил харагддаг. Би ч гэсэн давшиж нүүх дуртай.
-Үе тэнгийнхнээс тань хэн хамгийн хүчтэй өрсөлдөгчвэ?
-П.Эрхэмбилэг,А.Дашчийрэв нар. Даамын томоохон тэмцээнд амжилттай оролцож, нэг бус удаатүрүүлсэн. Тэдэнтэй таарсан үед хөлөгдээр ширүүн тулаан өрнүүлнэ. П.Эрхэмбилэгнадаас өмнө даамаар хичээллэж, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Миний хувьдүеийнхээ нөхөдтэй таарсан удаа олон. Хүчтэй өрсөлдөгчид маань намайг хурцалж,урагшлуулдаг юм.
-Ямар тэмцээнд амжилттай оролцож, спортын мастерцолны болзол хангав?
-Даамын тэмцээндөрсөлдсөн тамирчид гурван балл цуглуулж, спортын мастер цол хүртдэг. Би өмнө нь даам сонирхогчдын УАШТ-ээс хүрэлмедаль хүртэж, нэг балл авсан юм. Дараа жилийнх нь тэмцээнд оролцохдоо өөрөөсөөах тамирчинтай таарсан. Бид сонгомол байрлалаар тоглож тэнцэв. Өмнө нь таарч байгаагүй болохоор судалжамжаагүй. Хагас шигшээд сайн тоглож, хоёр балл авснаар спортын мастер цолныболзол биелүүлсэн.
-Та блиц,рапид тоглолтоос мөнгө, хүрэл, медальтай. Аль нь илүү таалагддаг вэ?
-Надад блицээсилүү рапид тоглолт таалагддаг. Цагтаа багтаж хурдан тоглодог болохоор блиц амаргүй. Би даамын тэмцээнд 14-16 насныхныангилалд оролцдог. Энэ насанд Б.Сүхбат, П.Эрхэмбилэг, С.Болор, А.Дашчирэв нар сайнтоглодог. Тэр дундаа П.Эрхэмбилэг, С.Болорбид гурав П.Нармандах багшийн шавь.
-Дүүтэйгээ хамт даамаар хичээллэж, амжилт гаргахадгэрийнхний тань дэмжлэг их нөлөөлдөг биз?
-Биднийг аав, ээжминь бүх талаар дэмждэг. Сургуулийн удирдлага, багш нар, ангийн багш минь ч ойлгож,хичээлээс чөлөөлөн тэмцээнд оролцуулдаг юм. Дүү надтай даамаар ана мана тоглоно. 10 тоглоход олонходнь би хожчихно. Хааяа нэг ялагддаг удаа бий, гэхдээ ховор. Даамын эрдэм заасанП.Нармандах, Г.Ганжаргал, Р.Манлай багш нарынхаа ур чадвараар их бахархдаг. Тэднийзааж, зөвлөсөн бүхнийг тоглолтдоо хэрэгжүүлж, амжилт гаргаж байгаа. Энэ ташрамдүргэлж дэмждэг гэр бүл, багш нартаабаярласнаа илэрхийлье. Үеийнхэндээ хандаад “Бэлтгэлээ тууштай хийвэл амжилтойрхон байдаг шүү” гэж хэлье.
Г.Батцэцэг ("Таван цагариг" сонин)
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.