20 дахь удаагийн залуучуудын улсын аваргашалгаруулах тэмцээн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийнмэндэлсний 120 жилийн ойд зориулан “Оюуны ундраа” цогцолбор 78-р сургууль дээр5 сарын 14-15 ны өдрүүдэд болж амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд ОУИМ 1, ДДХМ 1, ДДХДМ 4 Спортын мастер дэд мастер цолтой тамирчид оролцлоо. Залуучуудын насны ангилал 17-19 байдаг хэдий ч өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тусд нь зохиож 19 хүртлэх бүх насны тамирчид буюу өсвөрийн тамирчдыг оролцуулах боломж олгосноороо онцлогтой байлаа.
Тэмцээнийг нээж Монголын даамын холбооныерөнхийлөгч Спортын мастер Ц.Эрдэмбилэг үг хэлсэн бол, тэмцээний хаалтийн үйлажиллагаанд Монгол Улсын Гавьяат Тамирчин Улсын 14 удаагийн аварга ОУИМ ДөлийнЭрдэнэбилэг, ОУИМ Монгол улсын хошой аварга Равжирын Манлай нар хүрэлцэн иржшагнал гардуулан залуу үеийн тамирчиддаа сургамж хайрлан амжилт хүслээ.
20 дахь удаагийн залуучуудын улсын аваргашалгаруулах тэмцээний шилдэгүүдээр дараах тамирчид тодорлоо.
Эмэгтэй ангилал
Тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн тамирчиндэлхийн даамын холбооны дэд мастер Норовсүрэнгийн Лхагвадолгор
Дэд байрыг Олон улсын их мастер БаярийнМишээл
Гутгаар байрыг Монгени сургуулийн тамирчиндэлхийн даамын холбооны дэд мастер Батдаваагийн Есүй
Дөрөвдүгээр байрыг Алтан-Хүү клубынтамирчин Спортын мастер Баатархүүгийн Анужин
Тавдугаар байрыг Алтан-Хүү клубын тамирчинспортын мастер Энхболдийн Энххүслэн
Эрэгтэй ангилал
Тэргүүн байрыг 48-р сургуулийн сурагчспортын мастер Батбаярын Пүрэвбаатар
Дэд байрыг Монгени клубын тамирчин Дэлхийндаамын холбооны дэд мастер Пүрэвдашийн Эрхэмбилэг
Гутгаар байрыг Алтан-Хүү клубын тамирчинспортын мастер Цогтгэрэлийн Цолмон
Дөрөвдүгээр байрыг Ирээдүй клубын тамирчиндэлхийн даамын холбооны дэд мастер Батбаярын Энхрийлэн
Тавдугаар байрыг Ирээдүй клубын тамирчинспортын дэд мастер Насанжаргалын Түвшинбаяр нар эзэлсэн амжилтаараа тодорлоо
Тэмцээний дүн
Эрэгтэй - https://results.fmjd.org/tournaments/2022/f_514/final_standings&8.html
Эмэгтэй - https://results.fmjd.org/tournaments/2022/f_515/final_standings&8.html
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.