Нэг. Нийтлэг зүйл
1. Тэмцээний зорилго нь даамын спортыг орон нутагт сурталчлан хөгжүүлэх, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэхэд оршино.
2. Монголын даамын холбоо, Орхон аймгийн даамын холбоо, “Алтан хүү” клуб хамтран тэмцээнийг зохион байгуулна.
Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл
1. Тэмцээн 2022 оны 8 дугаар сарын 12-14-нд Орхон аймгийн Баяжуулах үйлдвэрийн спорт зааланд зохиогдоно.
2. Оролцох тамирчдыг 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 9-ний хооронд зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгүүлэхдээ овог, нэр, регистер, цол зэрэг, утасны дугаар, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана.
3. Бүртгүүлэх Google Form холбоос https://docs.google.com/forms/d/1ySQuLqQRct2VYDATHcOpjGnK6ZDVLMzcbR4oAKWgEbY/edit?usp=sharing
4. Бүртгэл 8 дугаар сарын 9-ний 18:00 цагаар тасалбар болно. Анхааруулга: Хугацаа дууссанаас хойш хүн нэмж бүртгэхгүй. Холоос ирсэн ч хамаагүй хугацаандаа амжиж бүртгүүлээрэй.
5. Тэмцээний бүртгэлийн хураамж 30.000 төгрөг. Хураамжийг Хаан банкны 5090700124 тоот дансаар (Хүлээн авагч: Б.Сайнжаргал) хүлээн авна.
Гурав. Тэмцээний журам
1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр,
нас харгалзахгүй зохиогдох бөгөөд эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид
холилдон тоглоно. Мөн тэмцээнд ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид урилгаар
оролцоно.
2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай
3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
4. Оноолт болон дүнг швейцарь системийн Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.
Дөрөв. Шагнал урамшуулал
1. Нээлттэй ангилалд эхний 6, эмэгтэй ангилалд эхний 3 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Ахмадын болон 11 хүртэлх насны өсвөрийн ангилалд эрэгтэй, эмэгтэй хамгийн сайн тоглосон тус бүр нэг тамирчин шагналтай. Мөн тусгай шагнал олгоно.
2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.
Утас: 9965-6672, 9616-5545
СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ БОЛЗОЛ
Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ.
Цол, зэрэг Эрэгтэй Эмэгтэй
· Спортын мастер Түрүүлбэл 13 оноо
· Спортын мастерын 1 балл 13 оноо 12 оноо
· Спортын дэд мастер цол 12 оноо 11 оноо
· Спортын дэд мастерын 2 балл 11 оноо 10 оноо
· Спортын дэд мастерын 1 балл 10 оноо 9 оноо
· Спортын I зэрэг 9 оноо 8 оноо
· Спортын II зэрэг 7 оноо 7 оноо
· Спортын III зэрэг 6 оноо 6 оноо
ЦАГИЙН ХУВААРЬ
8-р сарын 12. Баасан гариг |
|
Бүртгэл баталгаажуулах |
0900-1000 |
Нээлтийн ажиллагаа |
1000-1100 |
1-р тавил |
1110-1310 |
Завсарлага |
|
2-р тавил |
1430-1630 |
3-р тавил |
1640-1840 |
8-р сарын 13. Бямба гариг |
|
4-р тавил |
0900-1100 |
5-р тавил |
1110-1310 |
Завсарлага |
|
6-р тавил |
1430-1630 |
7-р тавил |
1640-1840 |
8-р сарын 14. Ням гариг |
|
8-р тавил |
0900-1100 |
9-р тавил |
1110-1310 |
Завсарлага |
|
Хаалтын ажиллагаа |
1400-1430 |
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.