Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсынаварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техниктехнологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24тамирчин өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр”их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаартэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 12, дэд мастер Б.Номин-Эрдэнэ (Турк) 11 оноогоор хүртлээ. ДДХМ А.Дашбаяр (ШУТИС), дэд мастер А.Цэвээн (МУИС) нар тусбүр 10 оноогоор удаалсан байна.
Эрэгтэйчүүдийн хувьд өрсөлдөөн тэнцүүхэн өрнөж, 9 өргийндараа зургаан тоглогч адилхан 13 оноотой гарсан. Ингээд коэффициент буюу нэмэлтүзүүлэлтээр жагсаахад СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг аваргалж, ДДХМЦ.Сүхбат (ШУТИС), ДДХМ М.Шийравжамц (Шинэ Монгол), спортын мастер Б.Уудамбаатар (ХААИС), спортын мастер Б.Бат-Ирээдүй (ШУТИС) нар удаалав.
Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальтС.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.