Монгол Улсын аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээн. Эрэгтэй Монгол Улсын аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээн. Эрэгтэй

Монгол Улсын аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээн. Эрэгтэй
Огноо:
2018-06-19 Эхлэх 2018-06-25 Дуусах

Introduction Файл татах

Д.Эрдэнэбилэгийн 13 ДАХЬ, Б.Мөнхжингийн анхны түрүү

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсынаварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн 2018 оны зургадугаар сарын 20-26-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байранд болж өндөрлөлөө. Энэ удаагийн шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль болон хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаарөрсөлдөв. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамирчид байсанюм.

Эрэгтэйчүүдийн ангилалд “Шинэ Монгол”сургуулийн тамирчин, Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг боломжит 22онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүлэв. Тэрбээр 11 тоглохдоо 8 хожиж, 3тэнцсэн бөгөөд тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө аваргалах болзлоо хангасанюм. Энэ нь гавьяатын улсын аваргын 13 дахь түрүү ажээ. Мөнгөн медалийг “Алтанхүү” клубийн тамирчин, Олон улсын их мастер Равжирын Манлай, хүрэл медалийг“Хасу Мегастарс” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер ЦогтбаатарынСүхбат нар тус тус хүртлээ. Тэд адилхан 15 оноо, 5 хожилтой гарсан ч нэмэлтүзүүлэлт буюу коэффициентийн давуугаар Р.Манлай өмнө нь бичигдсэн юм.  

Харин эмэгтэйчүүдийн аварга эцсийн мөчидтодорсон. Сүүлчээсээ өмнөх тавил буюу 10-р тойргийн дараа М.Нямжаргал,Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн, Б.Мөнхжин нар адилхан 13 оноотой байлаа.Шийдвэрлэх 11-р тойрогт "Хасу Мегастарс" клубийн тамирчин, спортынмастер Баатархүүгийн Мөнхжин ноднин жилийн улсын аварга Е.Ариунзаяаг буулганавснаар 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр 14 настайдаа насанд хүрэгчдийн улсынаварга цолыг анх удаагаа хүртэж, 2008 онд Б.Нандинцэцэгийн тогтоож байсанрекордыг давтсан юм. Түүний гол өрсөлдөгчид бүгд оноо хуваасан бөгөөд тэмцээнийдотоод журам есоор цэвэр хожлын давуугаар Батдэлгэрийн Нандинцэцэг мөнгө, ГанбаагийнХэрлэнмөрөн хүрэл медаль хүртлээ. 

Тэмцээнийг Монголын даамын холбооныерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдодмөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсанюм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг https://toernooibase.kndb.nl/opvraag/standen.php?taal=1&kl=94&Id=7082&jr=18 холбоосоор үзнэ үү. 

 

Teams

Team Country State/province
1 "Шинэ Монгол" сургууль Монгол Улаанбаатар
2 "Алтан хүү" клуб Монгол Улаанбаатар
3 "Хасу-Мегастарс" клуб Монгол Улаанбаатар
4 Баянзүрх дүүрэг Монгол Улаанбаатар
5 "Алтан хүү" клуб Монгол Улаанбаатар
6 "Роял" академи Монгол Улаанбаатар
7 "Дебют" клуб Монгол Улаанбаатар
8 "Энэрэл" клуб Монгол Улаанбаатар
9 Хэнтий аймаг Монгол Хэнтий

Participants

Matches

There are currently no matches

Medals

There are currently no medals
Share: