Улаанбаатар хотын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн 2018
Жүдо бөхийн спортыг сурталчилах, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын Жүдо бөхийн холбоотой хамтран “Буянт-Ухаа” спортын ордонд 2018 оны 03 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулж 35 байгууллагын 1015 тамирчид 3 насны ангилалаар 41 жинд ур чадвараа сорин өрсөлдсөн.