Б.ШООВДОР ТИВДЭЭ ХОЁР ДАХИА ҮЗҮҮРЛЭВ Б.ШООВДОР ТИВДЭЭ ХОЁР ДАХИА ҮЗҮҮРЛЭВ

Б.ШООВДОР ТИВДЭЭ ХОЁР ДАХИА ҮЗҮҮРЛЭВ
Огноо:
2021-04-14 Эхлэх 2021-04-17 Дуусах

Introduction

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Алматыгийн дэвжээнд хэсэгтээ Энэтхэгийн Саритатай хийж 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд зоондоо ялсан өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай дахин таарч 7:10-аар үнэхээр харамсалтай ялагдал хүлээлээ. Манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж гарт байсан алтан медалиа өрсөлдөгчдөө өгчихөв. Туршлагатай бөхийн хувьд тун хариуцлагагүй алдаа гаргалаа, хайран алтан медаль.


Teams

There are currently no competition teams

Participants

There are currently no participants

Matches

There are currently no matches

Medals

There are currently no medals
Share: