Э.ДЭЛГЭРМАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Э.ДЭЛГЭРМАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Э.ДЭЛГЭРМАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Огноо:
2021-04-14 Эхлэх 2021-04-16 Дуусах

Introduction

Өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа амжилтаа ахиулж үзүүрлэлээ. Тэрбээр үдээс өмнө хэсэгтээ Энэтхэгийн Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялсан билээ. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга, үе тэнгийн Кыргызстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав. Ийнхүү эхний өдөр манай таван нядхан зодоглосноос нэг алт, хоёр мөнгөн медальтай өндөрлүүллээ. Маргааш барилдах эмэгтэй таван тамирчиндаа амжилт хүсье.


Teams

There are currently no competition teams

Participants

There are currently no participants

Matches

There are currently no matches

Medals

There are currently no medals
Share: