Азийн буудлагын холбооны их хурал цахимаар зохион байгуулагдлаа
2021.11.17-нд Азийн Буудлагын Холбооны их хурал цахимаар болж өндөрлөлөө.
Хуралд Азийн Буудлагын Холбооны ерөнхийлөгч Шейх Салман Аль Сабах, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд мөн Азийн 41 орны төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн хурлаар :
Ерөнхийлөгч Шейх Салман Азийн тамирчдын Олимпын наадамд оролцох эрхийн тоог нэмсэн сайхан мэдээг дуулгалаа.
2019, 2020 оны тайланг хэлэлцэв.
2021 оны Азийн Буудлагын Холбооны татвараас чөлөөллөө.
4 гишүүнтэй Азийн Бууудлагын Холбооны сургалтын академыг байгуулж дасгалжуулагч, тамирчдад сургалтууд явуулах боллоо.
2023 оны тэмцээн уралдааны товийг зарлалаа.
Буудлагын тамирчид Азийн танхимын 6 дугаар наадамд анх удаа оролцохоор боллоо.
Камбожи болон Палестин улс Азийн Буудлагын Холбоонд шинээр гишүүнээр элсэв.
2022 оны тэмцээн:
15 дахь удаагийн Хийн бууны ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
Болох газар: БНСУ
Хугацаа: 2022.11.09-11.19
19 дэхь удаагийн Азийн наадам
Болох газар: БНХАУлс
Хугацаа: 2022.09.14-22
2023 оны тэмцээн:
15 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
Болох газар: БНСУ
Хугацаа: 2023.10.22-11.02
6 дахь удаагийн Азийн танхимын наадам
Болох газар: Тайланд
Хугацаа: 2023.11.17-26