Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу иргэдийн спортын их наадмыг долоон бүст гуравдугаар сарын 28-наас зургадугаар сарын 8-ны хооронд үет шаттай зохион байгуулж байна. Энэ наадмын эхлэл болгож, хангай бүст спортын долоон төрөлд тэмцээн зохион байгуулахад 460 тамирчин өрсөлдсөнөөс 138 тамирчин шигшээ шатанд шалгарлаа. Хангайн бүст Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн спортын цол зэрэггүй тамирчид өрсөлдсөн ба эхний шатанд 5000 гаруй тамирчин бүртгүүлсэн нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж, эрүүл аж төрөх зан хэвшилд хөтөлсөн арга хэмжээ болохыг оролцогчид дүгнэж байна. Тус наадмыг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, үндэсний сур, үндэсний шагай, үндэсний харвааны төрөлд дүнгээ гаргаж, шалгарсан тамирчид зургадугаар сард бүсээ төлөөлөн Улаанбаатар хотноо шигшээ шатанд өрсөлдөх юм. Иргэдийн спортын наадмыг үргэлжлэл ирэх долоо хоногт болох ба Булган аймагт хойд бүсийн аймгийн тамирчид хуран чуулах билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.