Засгийн газрын тохируулагч агентлаг – Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон албаныхан Үндэсний цэцэрлэгтхүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Цаг агаарын нөхцөл байдалтайхолбоотойгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа, ачаалал нь ихэвчлэн 4-р сараас нэмэгддэг.Иргэдийн хувьд өглөөний 06.00 цагаас эхлэн дугуйн болон гүйлтийн замуудыг түшиглэндасгал хөдөлгөөн хийдэг. Дулаан орсонүед эдгээр зам талбайн хүрэлцээ зарим тохиолдолд иргэдэд хангалтгүй болдог гэжбайна.
Биеийн тамир, спортынулсын хорооны дарга Ц.Шаравжамцын зүгээс нийтийнбиеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан ард иргэдийг эрүүл, зөвамьдралын хэмнэлд хэвшүүлэх, хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгоходчиглэсэн бүхий л ажлуудыг дэмжинэ. Мөн олон нийтэд хүрэлцдэггүй зам, талбайг шинээрбарьж байгуулах, засаж шинэчлэхэд хамтарчажиллах боломжтойгоо илэрхийллээ.
Түүнчлэн иргэдийг өвлийнулиралд ч дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж, цана, тэшүүр, хоккейн талбайг шинээр байгуулахталаар санал солилцсон юм. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байгуулсанспортын зам талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”байгуулан ажиллахаар боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.