News

УЗБЕКИСТАН УЛСТАЙ БОКСЫН ТАМИРЧДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА


Биеийн тамир, спортын улсын хорооноос Узбекистан улсын Спортын яамтай хамтран ажиллах хүрээнд хоёр улсын хүндийн өргөлтийн баг тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулахаар тогтсон билээ. Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгож, өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт Узбекистан улсын Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуулийн захирал Акбар Уразбаев болон сонирхогчдын боксын олимпын аварга, дэлхийн хошой алт, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир, Джалолов нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боксын өсвөрийн тамирчдыг харилцан өндөр төвшинд бэлтгэх тал дээр санал нэгдэж, “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын өмнө хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхээр тохирлоо. Цаашлаад боксын насанд хүрэгчдийн баг тамирчдыг 2026-2028 оны хооронд хамтарсан бэлтгэл сургуулилтад хамруулах санал дэвшүүлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.