Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт гавьяат тамирчин цол олголоо. Спортын салбараас гавьяат тамирчин (тухайн үед спортын гавьяат мастер) цолыг анх 1960 онд олгосон (Б.Түвдэндорж аварга) бөгөөд 1992 оноос гавьяат тамирчин хэмээн олгож байна. 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Монголын сагсан бөмбөгийн спортоос төрсөн анхны эмэгтэй тамирчид болж буй бөгөөд тэд Монголын сагсан бөмбөгийн 4, 5, 6, 7 дахь гавьяат тамирчин юм. Өмнө нь сагсан бөмбөгийн спортоос Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр, Б.Билгүүн нар гавьяат тамирчин болж байв.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.