News

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ЗУНЫ СПОРТЫН ХVI НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА


Монголын бүх ард түмний зуны спортын ХVI наадмыг Баянхонгор аймаг энэ сарын 15-21-ний хугацаанд зохион байгуулна. Тус наадмын бэлтгэл ажлын явцтай Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.
Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх М.Мөнгөнцэцэг, тус аймгийн БТСГ-ын дарга Б.Отгонбямба спортын тэмцээний 11 заал, хоёр танхимыг ажлын хэсгийнхэнд танилцуулж, зарим анхаарах асуудлаар санал солилцлоо. Спортын 28 төрлөөр зохион байгуулах тус наадмын 17 төрөл нь Баянхонгор аймагт болох юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.