News

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.ТУЛГА АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА


Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дөрвөн бөх барилдсанаас 70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Т.Тулга хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Нуркожа Кайпановыг ялсан (5:2)-аар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Маргааш тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт, Япон улсын бөх Аояги Ёшиносүкэтэй барилдана. Т.Тулга Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын ДАШТ-ий 80 дахь медалийг хүртэх нь тодорхой болж байна.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий Монголын анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.