News

ХАЛДВАР АВСАН ЖҮДОЧДЫН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БАЙНА


Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчид корона вирусийн халдвар авсан тул Олон улсын жүдо бөхийн холбооны журмын дагуу Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд багаар нь оролцуулаагүй. Гагцхүү тусдаа бэлтгэл хийж байсан Сайед Моллайг ойрын хавьтагч биш тул тэмцээнд оролцохыг зөвшөөрч, улмаар манай легионер тамирчин хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл Бишкек хотоос жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид “Хүннү эйр” ХХК-ийн онгоцоор эх орондоо ирлээ. Халдвар авсан тамирчид эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ эхэлсэн. Биеийн байдал нь хэвийн байна. Харин бусад тамирчид болон багийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлагдаад байгаа юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.