News

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН МАЯГТ НӨХӨХ ЗААВАР


Авлигатай тэмцэх газрын даргын  2024 оны 12 дугаар сарын 17-ны А/96 дугаар тушаалын нэгдүгээр  хавсралт МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИЙН … … ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН  ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН МАЯГТ НӨХӨХ ЗААВАР Нэг. Мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал: 1.1 Мэдүүлэг гаргагч:  • Ургийн овог, Эцэг/эхийн нэр, Нэр: мэдүүлэг гаргагч өөрийн иргэний бүртгэл дээр бүртгэгдсэнээр бичнэ. • Регистрийн дугаар: иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу мэдүүлэг гаргагч  өөрийн иргэний үнэмлэх дээрх бичигдсэн үсэг, тооноос бүтсэн нийлмэл кодыг бичнэ. Хэрэв тухайн мэдүүлэг гаргагч нь гадаад улсын иргэн бол гадаад паспортын дугаар, эсхүл Монгол Улсаас олгосон бүртгэлийн дугаарыг бичнэ.  • Иргэншил: аль улсын иргэн болохыг бичнэ.   • Төрсөн газар: төрсний гэрчилгээнд бичигдсэн нутаг дэвсгэрийн  нэрийг бичнэ. • Оршин суугаа газрын хаяг болон бусад хаяг: иргэний бүртгэлийн хаягийн санд бүртгэлтэй, улсын бүртгэлд бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хороолол, гудамжны нэр, байрны дугаар, газар, усны нэрийг эсхүл уг хаягаас өөр газарт амьдарч байгаа бол байнга оршин сууж байгаа хаягийг бичнэ. • Боловсрол, мэргэжил: мэдүүлэг гаргагч өөрийн эзэмшсэн боловсрол, мэргэжлийн нэршлийг  түүнийг нотлох албан ёсны баримт (гэрчилгээ, диплом)д бичигдсэнээр бичнэ. • Гар утас, Ажлын утас: өөрийн эзэмшиж байгаа буюу өөрийн нэр дээр бүртгэлтэй үүрэн холбооны болон ажлын газрын  утасны дугаарыг бичнэ.  • Шаардлагатай үед холбоо барих утас: мэдүүлэг гаргагчтай холбогдох боломжгүй тохиолдолд холбоо баривал зохих хүний нэр, түүний  үүрэн холбооны эсхүл ажлын газрын утасны дугаарыг бичнэ.  • Байгууллагын нэр, Нэгж /газар, хэлтэс, тасаг, алба/-ийн нэр, Албан тушаалын нэр: мэдүүлэг гаргах үед ажиллаж байгаа байгууллага, нэгжийн болон албан тушаалын албан ёсны нэрийг товчлохгүйгээр бичнэ.    • Албан тушаалын ангилал, зэрэглэл: Төрийн албаны тухай хууль1, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актад баталгаажсанаар бичнэ. • Цахим шуудангийн хаяг: өөрийн тогтмол ашигладаг, идэвхтэй цахим шуудангийн хаяг (и-мэйл)-ийг бичнэ.    • Тухайн албан тушаалд томилогдсон/сонгогдсон огноо: эрхэлж байгаа албан тушаалд томилогдсон/сонгогдсон он, сар, өдрийг албан ёсны баримтад бичигдсэнээр бичнэ.  • Та мэдүүлэг гаргах үндэслэлээс аль тохирохыг сонгон √ гэж тэмдэглэнэ үү. Зарим тохиолдолд 1-ээс дээш үндэслэлээр мэдүүлэг гаргахаар бол холбогдох үндэслэл бүрийг сонгоно.  Тухайн албан тушаалд томилогдсон/сонгогдсон/ өдрөөс хойш 30 хоногийн дотор  Тухайн алба хааж байх хугацаандаа шинэчлэн гаргасан (жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор)  Хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол (тухай бүр 30 хоногийн дотор) 1.2 Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал: • Таны юу болох:  мэдүүлэг гаргагчийн эхнэр/нөхөр (гэрлэгчид) тэдэнтэй хамт амьдарч байгаа, оршин суугаа засаг захиргааны нэгжийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй хүүхэд (төрсөн, дагавар, үрчлэн авсан, гадаад улсад сурч, ажиллаж байгаа) болон хуульд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийн аль нь болохыг бичнэ. •  Эцэг/эхийн нэр, нэр, Регистрийн дугаар, Төрсөн газар: тухайн этгээдийн иргэний бүртгэлийн мэдээллийг иргэний үнэмлэхэд бичигдсэнээр бичнэ.  • Эрхэлж буй ажил, албан тушаалын нэр/сурч байгаа бол сургууль, цэцэрлэг г.м./:  тухайн этгээдийн ажил, албан тушаал, сургууль/цэцэрлэгийн талаарх мэдээллийг албан ёсны нэршлээр нь бичнэ.  • Оршин суугаа газрын хаяг: хамт амьдарч байгаа, оршин суугаа засаг захиргааны нэгжийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй этгээдийн тухайд энэ хэсэгт ямар нэг бичиглэл хийхгүй. Мэдүүлэг гаргагчийн эхнэр/нөхөр (гэрлэгчид) тэдэнтэй хамт амьдарч байгаа, оршин суугаа засаг захиргааны нэгжийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй хүүхэд нь гадаад улсад сурч, ажиллаж байгаа бол түүнийг албан ёсны нэршлээр нь бичнэ. ХОЁР. ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ: Мэдүүлэг гаргагч нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг2 ойлгох ба нийтийн албан тушаалд 1https://www.legalinfo.mn/mn/detail/13025 2Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль., 3 дугаар зүйл., 3.1.2  шинээр сонгогдсон/томилогдсон бол тухайн үеийн байдлаар, шинэчлэн гаргаж байгаа бол өмнөх оны 12 дугаар сарын 31-ний байдлаар мэдүүлнэ. 2.1 Мэдүүлэг гаргагчтай хамаарал бүхий этгээд: • Мэдүүлэг гаргагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү зэргээс аль нь болох, түүнд хамаарах мэдээллийг албан ёсны нэршлээр нь бичнэ. • Энэ маягт, зааврын “1.2 Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал”-д бичсэн гишүүдийн талаарх мэдээллийг бичихгүй.  2.2 Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд:  • Компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагаагаар  холбоотой хувь хүн, хуулийн этгээдийн нэр болон үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, эцсийн өмчлөгч, ашиг хүртэгч, хуулийн этгээдийн хувьцаа, бонд, бусад үнэт цаасыг эзэмшиж байгаа  аль нь болох, түүнд хамаарах мэдээллийг бичнэ.  • Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүн нь ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой бөгөөд “1.2 Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал” хэсэгт мэдүүлсэн бол давхардуулан бичихгүй. • Тайлбар: дээр дурдсанаас гадна нэмэлтээр, шаардлагатай гэж үзэж байгаа (хаана, хэзээ, ямар үйл ажиллагаагаар хамааралтай гэх мэт) мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ.  2.3 Гишүүнчлэлийн талаарх мэдээлэл:  • Энэхүү талбарт дурдсан гишүүнчлэл бүхий байгууллагын талаарх мэдээллийг улсын бүртгэлийн албан ёсны баримтад бичигдсэнээр бичнэ.  • Тайлбар: дээр дурдсанаас гадна нэмэлтээр, шаардлагатай (хаана, хэзээ, ямар үйл ажиллагаагаар хамааралтай гэх мэт) мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ. 2.4 Өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхол:   •       Тийм бол, тодорхой бичих. гэх сонголтыг хийсэн бол тухайн нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд болох эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийн аль нэг нь сүүлийн 2 жилийн хугацаанд таны ажиллаж байгаа байгууллага (түүний салбар, нэгж)-аас зохион байгуулсан худалдан авах ажиллагаа (тендер)-д шалгарсан, тусгай зөвшөөрөл авсан, гэрээ контракт байгуулсан, хяналт шалгалт явуулсан, хариуцлага хүлээлгэсэн зэрэг үйл ажиллагаанд  оролцсон бол  энэ тухай дэлгэрэнгүй бичнэ.  2.5 Давхар ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл:  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”3-ийн 18 дугаар зүйл (Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт)-д заасан болон тухайн жилд эрхэлсэн давхар ажил эрхлэлтийн мэдээллийг хамтад нь бичнэ.  • Мэдүүлэг гаргагч өөрийн томилогдсон/сонгогдсон албан тушаалаас гадна ямар байгууллагад, ямар ажил, албан тушаалыг, ямар үйл ажиллагааны чиглэлээр гүйцэтгэснийг тохирох талбарт, давхар ажил эрхлэлт үргэлжилж байгаа бол эхэлсэн хугацааг, богино хугацаанд эрхэлсэн бол мөн хугацааг, ийнхүү давхар ажил эрхэлж байгааг нотлох албан ёсны баримтын нэр, огноо болон холбогдох бусад мэдээллийг Тайлбар хэсэгт тодорхой бичнэ.  • “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн  өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар /аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/-т төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,  гишүүн бол энэ тухай бичнэ. 2.6 Бэлэг, хандив, өв залгамжлал:  • Мэдүүлэг гаргагч:  ➢ гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс;  ➢ нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан, тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн  бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс;  ➢ хуульд зааснаар хүлээн авсан хандив, өвлөгдсөн эд хөрөнгө, эрхийн  зах зээлийн үнэлгээг төгрөгөөр илэрхийлэн мэдүүлнэ.  • Бэлэг: нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг ойлгоно.  • Хандив: нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно. 3https://legalinfo.mn/mn/detail/397 • Өв залгамжлал: Иргэний хууль4-д зааснаар хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгдсөн эд хөрөнгө, эрхийг ойлгоно.  • Эх сурвалжийн нэр: бэлэг, хандив өгсөн, өв өвлүүлсэн хувь хүний эцэг/эхийн нэр, өөрийнх нь нэрийг, хуулийн этгээдийн нэрийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр товчлохгүй, тодорхой бичнэ.   • Ямар хамааралтай болох: бэлэг, хандив өгсөн, өв өвлүүлсэн этгээдтэй мэдүүлэг гаргагч нь ямар хамааралтай болохоо бичнэ. • Огноо: бэлэг, өв залгамжлал, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийг бичнэ. • Хүлээн авсан эд хөрөнгө /эрх/-ийн нэр: хүлээн авсан бэлэг, өв залгамжлал, хандиваар авсан хөрөнгө /эрх/-ийн нэрийг бичнэ.  • Зориулалт: хүлээн авсан бэлэг, өв залгамжлал, хандиваар авсан хөрөнгө /эрх/-ийг арга хэмжээ, үйл явдалд зориулан/тохиолдуулан өгсөн талаар тодорхой бичнэ.  • Үнэлгээ: тухайн жилийн эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээг төгрөгөөр илэрхийлж бичнэ. • Тайлбар: дээр дурдсанаас гадна нэмэлтээр, шаардлагатай гэж үзэж байгаа мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ.  • Нийт дүн: бэлэг, хандив, өв залгамжлалын үнэлгээний нийлбэр дүнг бичнэ. ГУРАВ. ХӨРӨНГӨ, ОРЛОГО, ЗЭЭЛ: Мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу хуанлийн  1 жилийн хугацаан дахь хөрөнгө, орлого, зээлийг үнэн, зөв мэдүүлнэ. Үүнд: 3.1  Орлого: Тухайн жилд өөрийн болон гэр бүлийн гишүүний олсон орлогыг төрөл тус бүрээр татвар, шимтгэл төлсний дараах нийт дүнгээр бичиж, эх үүсвэрийг тайлбарлана.   1. Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого: Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн тухайн 4https://legalinfo.mn/mn/detail/299 календарийн жилд авсан цалин хөлснөөс татвар, шимтгэлийг хасч тооцсон цэвэр дүнг ажил олгогчийн албан ёсны баримтыг үндэслэн бичнэ.  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль5-д заасан дараах орлогыг хамруулна. Үүнд:  ➢ эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин, цалингийн сүлжээ, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого; Нийт мөнгөн дүнгээс шагнал, урамшууллын мөнгөн дүнг хассан дүнг бичнэ.  ➢ ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого; ➢ ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг; ➢ төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого; Шагнал, урамшууллыг энэ хэсэгт бичихгүй.  ➢ үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;  Шагнал, урамшууллыг энэ хэсэгт бичихгүй. ➢ хоол, унааны мөнгө. 2. Шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого (албан байгууллага болон хуулийн этгээд, хувь хүнээс олгосон шагнал, урамшуулал): өөрийн болон гэр бүлийн гишүүдийн тухайн хуанлийн  жилд авсан ажил олгогчоос олгосон шагнал, урамшуулал, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний шагнал, урамшуулал, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг бичнэ.  3. Үйл ажиллагааны орлого (үндсэн ажлаас гадуур ажиллаж олсон орлого, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсний орлого, цахим болон интернэт сүлжээний борлуулалтын орлого): өөрийн болон гэр бүлийн гишүүдийн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль6-д заасан дараах орлогыг бичнэ.  ➢ бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого; ➢ хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;  ➢ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;  ➢ эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээнээс олсон орлого;  ➢ тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлого-цахим болон интернэт сүлжээг ашиглан олсон орлого. 5https://legalinfo.mn/mn/detail?lawId=14410, 7 дугаар зүйл 6https://legalinfo.mn/mn/detail?lawId=14410, 8 дугаар зүйл 4. Хөрөнгийн орлого: Хувь хүний орлогын албан татварын тухай хууль7-д заасан дараах орлогыг бичнэ.  ➢ хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого; ➢ эрхийн шимтгэлийн орлого: o Зохиогчийн эрх8 болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр; o Патентын тухай хууль9-д заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүн болон ашигтай загвар ашигласны болон ашиглах эрхийн төлбөр; o Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль10-д заасны дагуу барааны тэмдэг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;  o Технологи дамжуулах тухай хууль11-д заасны дагуу технологи дамжуулсны төлбөр, үйлдвэр, худалдаа, шинжлэх ухааны туршилттай холбоотой мэдээллийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр; үйлдвэр, худалдаа, шинжлэх ухааны туршилтын тоног төхөөрөмжийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр, эдгээртэй адилтгах бусад эрх ашигласны болон ашиглах эрхийн төлбөр; ➢ ногдол ашгийн орлого: o хувьцаа эзэмшил, нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого, ашгийн хувь, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлого; ➢ хүүгийн орлого: o барьцаагаар баталгаажуулсан эсэх, зээлдэгчийн хөрөнгөд оролцох эрхтэй эсэхийг үл харгалзан бүх төрлийн өр, өглөг, харилцах болон хадгаламжийн данс, баталгаа, батлан даалт, зээл, зээллэг, бонд, өрийн хэрэгсэл болон тэдгээрийн урамшуулал зэрэгтэй шууд холбогдуулан зээлдэгчээс олгосон орлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүүгийн орлого гэж үзэх бусад орлого. 5. Хөрөнгө борлуулсны орлого (хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа борлуулсны, шилжүүлсний орлого):  үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого; ➢ ➢ ➢ газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого; ➢ хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого. ➢ Биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар төлөгч өөрийн эдийн бус хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бусдад шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна. 6. Хандивын орлого (Бусдаас авсан мөнгөн хандив, тусламж): • Иргэн, хуулийн этгээдээс тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлснийг хандив гэж ойлгох ба  эдгээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө, үйлчилгээг тухайн үеийн зах зээлийн үнээр тооцон мөнгөн дүнд шилжүүлснээр бичнэ.  • Энэхүү зааврын  2.6 дахь хэсэгт мэдүүлсэн хандив үүнд хамаарна. 7https://legalinfo.mn/mn/detail?lawId=14410, 9 дүгээр зүйл 8https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230812154721 9https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231112526381 10 https://legalinfo.mn/mn/detail/111 11 https://legalinfo.mn/mn/detail/477 7. Бусад орлого: дээр зааснаас бусад орлого, нөхөн төлбөр, санхүүгийн дэмжлэг, тэтгэмж, тусламж, буцаан олголт зэрэг орлогыг хамааруулна. Үүнд:  спорт урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого,  шагнал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, төрөөс олгож байгаа бүх төрлийн мөнгөн тэтгэмжийн орлого, бусдаас авсан авлагын орлого гэх мэт.  3.2 Орон сууц, барилга, байгууламж:  • Монгол Улс болон гадаад улс, оффшор бүс дэх өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөл, эзэмшилд байгаа дараах орон сууц, барилга, байгууламжийг мэдүүлнэ. ➢ Эд хөрөнгийн улсын бүртгэлд “өмчлөлд байгаа” бүртгэлтэй, хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэр; ➢ Бүртгэлгүй буюу баригдаж дуусаагүй, баригдсан боловч албан ёсоор гэрчилгээ аваагүй г.м дуусаагүй барилга;  ➢ Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсад хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, авто зогсоол, гараж, хашаа байшин, зуслангийн байр, хүлэмж, өвөлжөө, хаваржаа, намаржаа, түүнтэй адилтгах байшин, сууц, гэр;  ➢ Гадаад улс, оффшор бүс дэх орон сууц, барилга, байгууламж.  • Орон сууц, барилга, байгууламжийн төрөл: Барилгын тухай хууль болон барилга байгууламжийн норматив баримт бичигт зааснаар өөрийн  болон гэр бүлийн гишүүний орон сууцны бүтээц нь блок, дүнз, палк, тоосго, төмөр краказ, угсармал бетон, цутгамал, чулуун, шавар, модон, эсгийн аль нь болохыг  бичнэ. Баригдаж дуусаагүй, захиалга өгсөн байр бол “Дуусаагүй барилга” гэж бичнэ.  • Улсын бүртгэлийн дугаар: үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр бичнэ. Хэрэв улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол холбогдох хэсгийн тайлбарт тодорхой бичнэ. “Дуусаагүй барилга” бол энэ хэсэгт 000 гэж бичнэ.  • Байршил (хаяг):  үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр, гадаад улс, оффшор бүсэд байгаа бол түүнийг нотлох албан ёсны баримтад бичигдсэнээр, дуусаагүй барилга бол орон сууц, барилга байгууламжийн захиалгын гэрээнд зааснаар бичнэ.  • Хийц, талбайн хэмжээ, өрөөний тоо: үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эсхүл хүчин төгөлдөр бүхий бусад баримтад, дуусаагүй барилга бол  орон сууц захиалгын гэрээнд зааснаар бичнэ. • Өмчлөгчийн эцэг/эх/-ийн нэр, нэр: үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эсхүл бусад албан ёсны баримт бол гадаад улсын бүртгэлийн баримт, захиалгын гэрээнд бичигдсэнээр бичнэ.  • Анхны үнэ (төгрөг): тухайн хөрөнгийг барьж байгуулах, бий болгоход зарцуулсан, эсхүл анх худалдан авахад мэдүүлэг гаргагч болон түүний гэр бүлийн гишүүдээс төлсөн үнэ, дуусаагүй барилга бол захиалгын гэрээнд бичигдсэн захиалгын үнийг  бичнэ. Гадаад улс, оффшор бүсэд байгаа бол орон сууц, барилга, байгууламжийн үнийг, доллар, евро өөр бусад валютаар худалдан авч өмчилсөн бол тухайн мөнгөн тэмдэгт, валютаар баталгаажсан дүнг тухайн үеийн ханшаар төгрөгт хөрвүүлсэн дүнтэй хамт бичнэ.   • Зах зээлийн үнэлгээ (төгрөг):  орон сууц, барилга, байгууламж нь Монгол Улсад байгаа бол жилийн эцсийн зах зээлийн үнээр, гадаад улс, оффшор бүсэд байгаа бол тухайн жилийн эцсийн Монголбанкны ханшаар төгрөгт хөрвүүлэн төгрөгөөр илэрхийлж бичнэ.   • Эх үүсвэрийн тайлбар:  тухайн орон сууц, барилга, байгууламжийг өөрийн өмчлөлд  шилжүүлэн авсан огноо, үнэ, санхүүгийн болон бусад эх үүсвэр (цалингийн хуримтлал, бэлэг, өв залгамжлал, зээл гэх мэт)-ийг дэлгэрэнгүй мэдүүлнэ.   3.3 Тээврийн хэрэгсэл:    ➢ Автотээврийн тухай хууль12, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль13, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм14-д заасан:    o  хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл төрлийн ачааны болон суудлын автомашин, автобус;  o механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл болох чиргүүл; o мотоцикл;  o үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашин,  o бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, авто чиргүүл, үр тарианы комбайн, мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон механикжсан тээврийн хэрэгслийг;   ➢ Усан замын тээврийн тухай хуульд заасан усан замаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, ахуйн болон спортын зориулалттай завь, хийлдэг завь, усны мотоцикл, хөвөгч төхөөрөмж, инженерийн хөвөгч байгууламжийг;  ➢ Иргэний нисэхийн тухай хуульд заасан агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж буюу бүх төрлийн нисдэг тэрэг, нисэх онгоцыг.   • Тээврийн хэрэгслийн зориулалт, марк, үйлдвэрлэсэн он: өөрийн болон гэр бүлийн гишүүний  өмчлөл, эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл тус бүрийн, марк, үйлдвэрлэсэн он, ямар зориулалттай болохыг тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг албан ёсны баримт, бүртгэлд бичигдсэнээр бичнэ.   • Өмчлөгч/эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: тухайн төрлийн тээврийн хэрэгсэл хэний өмчлөл/эзэмшилд байгааг албан ёсны баримтад дурдсанаар бичнэ.    12 https://legalinfo.mn/mn/detail?lawId=29 13 https://legalinfo.mn/mn/detail/11224 14 https://legalinfo.mn/mn/detail/13641 • Улсын  дугаар, Арлын дугаар: тухайн төрлийн тээврийн хэрэгсэлд эрх бүхий байгууллагаас олгосон бөгөөд албан ёсны баримтад баталгаажсан улсын дугаар болон  арлын дугаарыг мэдүүлнэ.  • Анхны үнэ (төгрөг): тухайн хөрөнгийг өөрийн болгоход зарцуулсан, эсхүл анх худалдан авахад мэдүүлэг гаргагч болон түүний гэр бүлийн гишүүдээс төлсөн үнийн дүнгээр илэрхийлэгдэх мөнгөн дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ. • Зах зээлийн үнэлгээ (төгрөг): мэдүүлж байгаа тээврийн хэрэгслийн үнэлгээг тухайн жилийн эцсийн үнэлгээгээр, төгрөгөөр илэрхийлж бичнэ.  • Эх үүсвэрийн тайлбар:  өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа тухайн тээврийн хэрэгслийн өмчилж, эзэмшиж эхэлсэн огноо, түүний санхүүгийн болон бусад эх үүсвэр (цалингийн хуримтлал, бэлэг, өв залгамжлал, зээл гэх мэт)-ийг дэлгэрэнгүй мэдүүлнэ. 3.4  Тоног төхөөрөмж:   • Мэдүүлэг гаргагч өөрийн болон түүний гэр бүлийн гишүүний өмчлөл, эзэмшилд байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий, маягтын бусад хэсэгт мэдүүлээгүй хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж (ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, цахилгаан бараа, галт зэвсэг гэх мэт)-ийг мэдүүлнэ. ➢ Тоног төхөөрөмжийн нэр, зориулалт, марк, үйлдвэрлэсэн он: тухайн тоног төхөөрөмжийн албан ёсны баримтад бичигдсэнээр бичнэ. ➢ Өмчлөгч/эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: тоног төхөөрөмжийг өмчилж, эзэмшиж байгаа мэдүүлэг гаргагч болон гэр бүлийн гишүүний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэрийг бичнэ. ➢ Анхны үнэ /төгрөг/:  тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөл, эзэмшилд  авахад зарцуулсан, эсхүл анх худалдан авахад төлсөн мөнгөн дүнг төгрөгөөр илэрхийлэн бичнэ. ➢ Зах зээлийн үнэлгээ (төгрөг): тухайн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг жилийн эцсийн байдлаар, төгрөгөөр илэрхийлж бичнэ. ➢ Эх үүсвэрийн тайлбар:  тоног төхөөрөмжийг ямар эх үүсвэр (цалингийн хуримтлал, өв залгамжлал, зээл гэх мэт)-ээр өмчлөл/эзэмшил/-д авсан  тухай дэлгэрэнгүй мэдүүлнэ.  3.5 Мал, амьтан:  • Мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөл, эзэмшилд байгаа дараах мал, амьтны төрөл, тоо толгойг зах зээлийн үнэлгээ, тухайн нутаг дэвсгэрийн байршил, өөрийн болон гэр бүлийн өмчлөлд байдаг боловч бусдаар маллуулдаг, эсхүл эрхлүүлдэг бол тухайн хүний нэр, харьяалал,  хаягийн мэдээллийг дэлгэрэнгүй мэдүүлнэ. ➢ албан ёсны данс бүртгэлд тусгагдсан уламжлагдан маллаж ирсэн таван хошуу мал;  ➢ ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтан (гахай, тахиа, зөгий, нохой, шувуу, бусад амьтан). • Эх үүсвэрийн тайлбар: мэдүүлсэн мал, амьтныг өмчлөл, эзэмшилд олж авсан эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдүүлнэ.  3.6  Газар:  • Өөрийн болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газарт холбогдох этгээдийн эцэг/эхийн нэр, өөрийн нэр, эрхийн төрөл (эзэмших, ашиглах, өмчлөх аль нь болох), эрх олгогдсон огноо, зориулалт /гэр бүлийн хамтын хэрэгцээний буюу гэр, орон сууц, хашаа барих, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих, давуу эрхээр эзэмшиж байгаа  үр тарианы, төмс, хүнсний ногооны, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтын гэх мэт/, эрх олж авсан болон эрх шилжүүлж авсан огноо, тухайн газрын байршил буюу хаягийг тухайн эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт, бүртгэлд бүртгэгдсэнээр  бичнэ.  • Зах зээлийн үнэлгээ: тухайн газрыг өөрийн эзэмшил, ашиглал, өмчлөлд авсан эх үүсвэр (төрөөс үнэгүй, худалдаж авсан, эрх шилжүүлж үнэгүй авсан, дуудлага худалдаа, төсөл, сонгон шалгаруулалт, өв залгамжлал гэх мэт)-ийг тодорхой бичнэ.  • Нийт дүн: газрын үнэлгээний нийлбэр дүнг бичнэ. 3.7  Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл:  • Өөрийн болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд ашиглаж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий үнэт металл (алт, мөнгө, цагаан алт, паллади), үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл (хөрөнгө)-ийн нэр, эзэмшигчийн нэр, зах зээлийн үнэлгээг төгрөгөөр илэрхийлж бичнэ. • Эх үүсвэрийн тайлбар: тухайн хөрөнгийг анх хэзээ өөрийн болгож авсан, хэрэв худалдан авсан бол ямар үнээр, хэнээс, хаанаас худалдан авсан зэргээ тайлбарлан бичнэ.  3.8 Бэлэн мөнгө, харилцах, хадгаламж, картын дансны үлдэгдэл /өмнөх оны 12 дугаар сарын 31-ний байдлаар/: • Үндэсний төлбөрийн системийн тухай хууль15, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль16-д зааснаар мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүний: ➢ Монгол улс дахь болон гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, оффшор бүс дэх банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа  бэлэн мөнгө, гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валют, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө;  ➢ Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгсэл дэх данс, олон улсад зөвшөөрөгдсөн картын байгууллагын стандарт болон Монголбанкны шаардлагыг нэгэн зэрэг, эсхүл аль нэгийг нь хангасан карт эзэмшигчид төлбөр хийх боломж олгодог төлбөрийн хэрэгсэл буюу картын үлдэгдэл;  ➢ Хадгаламж, харилцах данс, хадгаламжийн хайрцагт хадгалуулсан мөнгө; ➢ гар дээр хадгалагдаж байгаа бэлэн  мөнгө.  • Гадаад валютыг мэдүүлэгт хамаарах жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн  Монголбанкнаас зарласан ханшаар төгрөгт хөрвүүлэн дүнг мэдүүлнэ. • Өөрийн болон гэр бүлийн гишүүний бэлэн мөнгө, банк, санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламж, карт, данс эзэмшигчийн эцэг/эх/ийн нэр, нэр, Хадгаламж/данс/карт эзэмшиж байгаа банк, санхүүгийн байгууллагын нэр, байршил: өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр эзэмшиж байгаа Монгол Улс болон гадаад улс, оффшор бүс дэх банк, санхүүгийн байгууллагын  албан ёсны нэршил, байршлын албан ёсны нэрийг тодорхой, жагсаан бичнэ.  • Дансны төрөл, Дансны дугаар: банкны болон харилцах дансны төрөл (хадгаламж (хугацаатай, хугацаагүй)-ийн, цалингийн, энгийн харилцах гэх мэт), дансны дугаарыг бичнэ.  • Мөнгөн дүн /төгрөг/:  тухайн банк, санхүүгийн байгууллага, оффшор бүс дэх банк/харилцах данс/банкны картад хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгө болон бэлэн мөнгөний нийт дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ. Ийнхүү мэдүүлэхэд доод, эсхүл дээд хязгаар хамаарахгүй. • Эх үүсвэрийн тайлбар: банк, санхүүгийн байгууллага, оффшор бүс дэх банк/харилцах данс/банкны картад байгаа мөнгө хөрөнгийн эх сурвалж буюу үүсвэрийг тодорхой бичнэ.   • Кредит /зээлийн/ картын мэдээллийг энд мэдүүлэхгүй бөгөөд үүнийг энэхүү маягт зааврын 3.11.Зээл хэсэгт мэдүүлнэ.  3.9  Виртуал хөрөнгө:  • Мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөл/эзэмшилд байгаа аливаа хэлбэрийн виртуал хөрөнгө буюу криптовалют, койн, токен, NFT (Nonfungible tokens) зэргийг мэдүүлнэ.  15 https://legalinfo.mn/mn/detail/12668 16 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390242606091 • Эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэр, нэр: виртуал хөрөнгө эзэмшигчийн буюу мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн  нэрийг төрөл бус бүрээр нь жагсаан бичнэ.   • Виртуал хөрөнгийн нэр, Тоо ширхэг: тухайн виртуал хөрөнгийн нэрийг латин үсгээр Bitcoin, Ethereum, Tether, USD coin зэрэг хэлбэрээр, мөн тэдгээрийг тоо ширхгийг бичнэ.  • Анхны үнэ (төгрөг):  тухайн хөрөнгийг бий болгоход зарцуулсан, эсхүл анх худалдан авахад мэдүүлэг гаргагч болон түүний гэр бүлийн гишүүдээс төлсөн үнийн дүнгээр илэрхийлэгдэх мөнгөн дүнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн бичнэ. • Зах зээлийн үнэлгээ: мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшиж буй виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээг урьд оны 12 дугаар сарын 31-ний байдлаар мэдүүлнэ. • Эх үүсвэрийн тайлбар: тухайн хөрөнгийг бий болгох, худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг дэлгэрэнгүй бичнэ.  • Нийт дүн: үнэлгээний нийлбэр дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ. 3.10 Авлага:  • Бусад хувь хүн, хуулийн этгээдэд буцаан авах нөхцөлтэйгөөр өгсөн,  зээлдүүлсэн (хүүтэй эсхүл хүүгүй) мөнгө, эд хөрөнгийг мэдүүлнэ. • Хувь хүн/хуулийн этгээдийн нэр: авлага (зээл)-ыг эргүүлэн төлбөл зохих хувь хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийнх нь нэр, хуулийн этгээд бол албан ёсны нэрийг бичнэ. • Авлага үүссэн огноо: Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулсан бол тухайн гэрээ байгуулсан хугацаа буюу он, сар, өдрийг бичнэ.  • Дүн /төгрөг/:  авлага (зээл)-ын нийт дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ. • Хүү/алданги:  Иргэний хуульд зааснаар байгуулсан зээлийн гэрээнд тусгасан хүүгийн хэмжээ, хугацаа алдсан тохиолдолд тооцон авахаар тохирсон алданги/торгуулийн  хэмжээг бичнэ.  • Авлагын үлдэгдэл (төгрөг): авлага (зээл)-ын үлдэгдлийг төгрөгөөр илэрхийлж бичнэ.   • Эх үүсвэрийн тайлбар: ямар хөрөнгө, эх үүсвэрээс авлага үүс (бусдад зээлдүүлсэн) талаар тодорхой бичнэ.  • Нийт дүн: бусдаас авбал зохих авлага, түүний хүү, авлагын үлдэгдлийг нийлбэр дүнгээр, төгрөгөөр илэрхийлж бичнэ. 3.11 Зээл:  • Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, Засгийн газрын тусгай сан, санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн сан, төсөл, хөтөлбөр, хувь хүн, хуулийн этгээдээс гэрээ, хэлцлийн дагуу тогтоосон хугацаанд буцаан төлөх нөхцөлтэйгөөр авсан (хүүтэй болон хүүгүй) мөнгө буюу зээлийг урьд оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон мэдүүлнэ. • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг кредит (зээлийн) картын талаарх мэдээлэл үүнд хамаарна.  • Зээл авсан хүний эцэг/эх/-ийн нэр, нэр: мэдүүлэг гаргагч өөрийн эсхүл зээл авсан гэр бүлийн гишүүний эцэг/эх/-ийн нэр, өөрийнх нь нэрийг зээлийн гэрээ болон холбогдох бусад албан ёсны баримтад бичигдсэнээр бичнэ.  • Зээлдүүлэгчийн нэр: мөнгө, эд хөрөнгийг зээл өгсөн хувь хүний эцэг/эх/, өөрийнх нь нэр, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, Засгийн газрын тусгай сан, санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн сан, төсөл, хөтөлбөр, холбогдох бусад хуулийн этгээдийн албан ёсны нэрийг зээлийн гэрээ болон холбогдох бусад албан ёсны баримтад бичигдсэнээр бичнэ.  • Зээлийн хэмжээ (төгрөг): анх авсан зээлийн нийт хэмжээг зээлийн гэрээ болон холбогдох бусад албан ёсны баримтад бичигдсэнээр  бичнэ.  • Зээл авсан болон төлж дуусах огноо:  зээл анх авсан болон төлж дуусах он, сар, өдрийг гэрээнд зааснаар  бичнэ.  • Тухайн жилд зээл, зээлийн хүүд төлсөн нийт дүн (төгрөг): зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгөний нийлбэр дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.  • Зээлийн үлдэгдэл (төгрөг): тухайн жилийн зээлийн үлдэгдлийг төгрөгөөр илэрхийлж бичнэ.  • Зээл авсан болон төлж дуусах огноо:   зээлийн гэрээ болон холбогдох бусад албан ёсны баримтад бичигдсэн он, сар, өдрийг бичнэ.  • Зориулалт: зээлийн гэрээ болон холбогдох бусад албан ёсны баримтад бичигдсэн зориулалт (орон сууцны, үндсэн хөрөнгийн, эргэлтийн хөрөнгийн, хэрэглээний эргэлтийн (боловсролын,  автомашины гэх мэт)-ыг бичнэ.  • Зээлийн барьцаа, батлан даагч: зээлийн гэрээний үүрэг биелэхгүй байх нөхцөл ирээдүйд бий болох үед гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зорилготой хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эрхийг, мөн гуравдагч этгээд зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг эд хөрөнгөөр болон орлогоороо хариуцан төлөх үүрэг хүлээсэн этгээдийг гэрээнд зааснаар бичнэ. • Тайлбар: дээр дурдсанаас гадна нэмэлтээр, шаардлагатай гэж үзэж байгаа мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ. 3.12 Хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд, бусад үнэт цаас:  • Өөрийн болон гэр бүлийн гишүүний Монгол Улсад, гадаад улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулсан, хувь нийлүүлсэн хуулийн этгээд (хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, толгой компани, охин компани, хараат компани, компанийн нэгдэл, салбар, төлөөлөгчийн газар), нөхөрлөл зэрэг ашгийн төлөө хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ, хувьцааны анхны үнийг, төгрөгөөр илэрхийлэгдэх ногдол ашгийн хэмжээг, ийнхүү хөрөнгө оруулсан (худалдан авсан)  эх үүсвэрийг урьд оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тасалбар болгон тодорхой бичнэ.   • Засгийн газрын болон бусад бонд, үнэт цаас (компанийн өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх, хадгаламжийн бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгсэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл (дериватив)17 )18, вексель19, хувьчлалын үнэт цаас/тасалбар нь хөрөнгө оруулалтын төрөлд хамаарна. 3.13 Эрх, патент:  • Өөрийн болон гэр бүлийн гишүүний эзэмшиж байгаа дараах эрх, патент, ноухау, түүнтэй адилтгах бусад эрх, патентын төрөл, эзэмшигчийн нэр, олгосон байгууллагын албан ёсны нэрийг бичнэ.  ➢ Зохиогчийн эрх20 болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу эзэмшиж байгаа зохиогчийн эрх;   ➢ Патентын тухай хууль21, холбогдох бусад хуульд заасан журмын дагуу олж авсан патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, биет бус хөрөнгө буюу оюуны өмчийн эрх;  ➢ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль22-д заасны дагуу өмчилсөн барааны тэмдэг эзэмших , өмчлөх эрхийг эзэмшиж байгаа  төрөөс олгосон баримт бичиг, бүртгэгдсэн барааны тэмдэг, патент;  ➢ Технологи дамжуулах тухай хууль23-д заасны дагуу үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ цэнэ бүхий бөгөөд хуулиар эрхийн хамгаалалт  17https://legalinfo.mn/mn/detail?lawId=9243. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль., 4 дүгээр зүйл, 4.1.7.“үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж опцион гэрээ, фьючерсийн гэрээ, форвард гэрээ, своп гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг; 18 https://legalinfo.mn/mn/detail?lawId=9243. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль., 5 дугаар зүйл. 19https://legalinfo.mn/mn/detail?lawId=128. Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйл,1.Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн. 20 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230812154721 21 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231112526381 22 https://legalinfo.mn/mn/detail/111 23 https://legalinfo.mn/mn/detail/477 хийгдээгүй, нууцлагдсан, эзэмшиж ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлага (ноу-хау)  • Тайлбар: дээр дурдсан эрх, патентыг олж авсан хугацааг албан ёсны баримтад бичигдсэнээр,  түүнийг олж авахад зарцуулсан хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэрийг дэлгэрэнгүй бичнэ.   • Мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн: гарын үсэг /гарын үсгийн тайлал/: холбогдох мэдээллийг зааврын дагуу үнэн зөв бичсэнээ илэрхийлж өөрийн нэр, гарын үсгийг зурна.  • ... оны ... дугаар сарын ... -ны өдөр: мэдүүлэг гаргасан өдрөөр огноог бичнэ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.