News

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН ЗУРГААН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ


Энэтхэг улсад ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно. 28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлсэн байна. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тус тэмцээнээс шалгарсан эхний 12 багт ирэх оны ДАШТ-д оролцох эрх олгох юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.