News

“ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ”, ХӨДӨЛМӨРИЙН ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар Хүний Эрхийн Үндэсний комисс, Үндэсний Аудитын газар болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ирүүлсэн чиглэл, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг залруулж, цаашид давтан гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг соён гэгээрүүлэх чиглэлээр Удирдлагын академитай хамтран “Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилт”, “Хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалт” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтад Биеийн тамир, спортын улсын хорооны 31, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн 14 албан хаагч биечлэн оролцож, цахимаар 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын албан хаагчид хамрагдлаа. Сургалтыг Монгол Улсын Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторантур С.Ганцэцэг удирдан явуулж, хөдөлмөрийн тухай хуульд орсон зарим өөрчлөлт, хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхэл анхаарах зүйлсийг учирлан таниуллаа. Сургалтыг харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулав.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.