Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэдпрофессор А.Алтанзул Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаанэрдэм шинжилгээний төв, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын газар,хороодын ажилтан албан хаагчдад сургалт зохион явууллаа. Сургалтыг долоо хоногбүрийн хоёр дахьөдөр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Засгийнгазрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийнахлах багш, дэд профессор А.Алтанзул “Байгууллагын удирдлагын манлайлал,харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр явууллаа.
Сургалтыг харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүүсургалт нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн албаны зөвлөл,Авлигатай тэмцэх газар Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар мөнСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ,дотоод аудитын газар зэрэг байгууллагуудаас ирүүлсэн чиглэл, дүгнэлт,зөвлөмжийг хэрэгжүүлэн, илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг залруулж, цаашид давтангаргахгүй байх, урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг соён гэгээрүүлэх зорилготойюм.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.