УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн дарга, “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургагч багш Б.Төмөр-Очир өнөөдөр “Байгууллагын соёл, багаар ажиллах” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтыг харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаанэрдэм шинжилгээний төв, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан албан хаагчид биечлэн болон цахимаар хамрагдлаа. Сургагч багшийн зүгээс байгууллагын харилцаа хандлагыг сайжруулахад нэгэндээ урам хайрлах нь амин чухал зүйл бөгөөд асуудалд түрүүлж уучлалт гуйх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.