News

БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН ТӨВИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ ТАЛААР ЗААВАРЧИЛГАА ӨГЛӨӨ

  

Налайх дүүрэгт өнгөрсөн жил Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсан билээ. Улсын хэмжээнд сорилын ийм төв дөрөв бий. Алслагдсан дүүрэгт сорилын төв бий болсноор иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлж байна. Тэгвэл өнөөдөр Налайх дүүрэг дэх Бие бялдрын сорилын төвд 21 аймаг, есөн дүүргийн мэргэжилтнүүдэд тус сорилын тоног төхөөрөмжтэй ажиллах зааварчилгаа өгч ажиллаа. Сургалт зохион байгуулсанаар хувь хүн, бүс нутаг, үндэсний хэмжээний дата бүрдүүлэх ач холбогдолтой юм. Сургалтыг БТСУХ-ны БТБХХ-ий дарга О.Баасан, судлаач, дэд профессор Ж.Тунгалаг, “Andromeda” ХХК-ны хөгжүүлэлт хариуцсан төслийн менежер С.Ганбаяр, хоол зүйч Г.Сэвжид нар удирдан явуулж, иргэдийн дархлааг сэргээх гол увидас нь хөдөлгөөн гэдгийг цохон тэмдэглэж, иргэдээс идэвхтэй хөдөлгөөний ачаалал даах хөтөлбөр гаргахыг даалгалаа.

 

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар:


Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох

Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх

Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох

Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх

Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх

Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.

 

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн та:

📌Цусны даралт хэмжигч,

📌Зүрхний цохилт хэмжигч,

📌Биеийн өндөр хэмжигч,

📌Биеийн бүтцийг тодорхойлогч,

📌Гарын булчингийн хүчийг хэмжих,

📌Их биеийн булчингийн хүчийг хэмжих,

📌Хөлийн булчингийн хүчийг хэмжих,

📌Биеийн уян хатан байдлыг хэмжих,

📌Хурдны чанарыг хэмжих,

📌Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,

📌Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.