News

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1200 ХҮҮХДИЙГ УСАН СЭЛЭЛТИЙН СУРГАЛТАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сурагчдыг усан сэлэлтийн анх шатны сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна. Чингэлтэй дүүргийн спорт хорооны Спортын ордонд даваа гарагаас бусад өдөр 10:00-12:00 цаг, үдээс хойш 14:00-16:00 цагийн хооронд сургалтыг явуулж байна.  Усан сэлэлтийн хоёр багш, хоёр аврагч сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд сургалт эхэлсэнээс өнөөдрийг хүртэлх есөн сарын хугацаанд тус дүүргийн 1200 хүүхэд усан сэлэлтийн анхан шатны мэдлэг чадвар олж авчээ. 2025 оныг дуустал хэрэгжих энэ сургалтад нийт 1600 хүүхэд хамруулахаар төлөвлөж байгаа ба үлдэж буй 44 хоногт нэмж 400 хүүхэд хамруулах юм байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.