News

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллахаар болж, БТСУХ-ны дарга Э.Билэгт, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар 11 дүгээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Биеийн тамир, спортын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, хамтарсан судалгаа хийх, Биеийн тамир, спортын байгууллагын албан хаагчдад зориулсан эрх зүйн сургалт зохион байгуулах, Хуульчдын холбооны гишүүдийн биеийн тамир, спортын үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга М.Мөнхбат нар оролцов. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.