News

Э.АРИУНБОЛД ИХ ДУУЛГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн их дуулга арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож байгаа ба өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунболд шигшээ барилдаанд ОХУ-ын жүдоч ДАШТ-ийн хүрэл медальт Блиевт вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс Л.Сосорбарам мөнгөн медаль хүртэж байв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.