News

Л.ЭНХРИЙЛЭН АБУ ДАБИГИЙН ИХ ДУУЛГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 52 орны 373 тамирчин орлцож байгаа бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Япон улсын жүдоч Мэгү Даннод цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсын баг энэ тэмцээнээс одоогийн байдлаар хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 52 орноос долоод жагсаж байна. Өчигдөр тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.