News

Б.АЧБАДРАХ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЗАЙД ӨРСӨЛДӨЖ 85 ДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА


“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд Итали улсын Тесеро хотод үргэлжилж байна. Энэ өдөр Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдаж, 25:32.8 минутын амжилтаар 113 тамирчнаас 85-р байраар барианд орлоо. Б.Ачбадрах нь өвлийн Олимпын наадамд гурав дахь удаагаа дараалан оролцож буй тамирчин бөгөөд “Милан–Кортина”-2026 наадамд скиатлоны төрөлд 55-р байрт шалгарсан билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.