Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнөөдөр болж, оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улирлан сонгогдлоо. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгчөөр МШТ-ний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов.
Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд
14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов.
Г.Ерөөлбат (МГХ - 118 санал)
Я.Содбаатар (МЧБХ - 93 санал)
Д.Болормаа (МТХ - 92 санал)
Л.Мягмаржав (МДТХ - 87 санал)
Ц.Сандуй (МТХ - 85 санал)
Д.Энхтөр (МДХ - 84 санал)
П.Буяндэлгэр (МЧБХ -70 санал)-аар тус тус сонгогдлоо.
Харин МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга Э. Бадар-Ууган улиран сонгогдов.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.