News

САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА.

САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ТАНДАЛТ  СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА.
Мэдээ

 

    Биеийн тамир, спортын улсын хорооноос, спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдын сахилга хариуцлага, ёс зүйн байдлын асуумж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн тандалт судалгааг явуулж дууслаа.  

 

           Энэхүү тандалтыг зөвхөн судалгааны зорилгоор ашиглах бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6 дахь заалтын хэрэгжилтийг хангах, сахилга баттай холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг эсэх, ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг тодорхойлох зорилготой байсан юм.

  

   Тандалт судалгаанд нийт спортын 44 холбоо оролцож, сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлийн тодорхой асуумжуудад хариулахад БТС-ын тухай хуулийн дагуу ёс зүйн дүрмээ батлан ажилладаг холбоо 27, өөрийн холбооны дүрэмд ёс зүйн дүрэм батлуулан хэрэгжүүлдэг 32 , ёс зүйн хорооны журам, хуралдааны дэгийг баталж хэрэгжүүлэн ажилладаг 26, ёс зүй, сахилга хариуцлага хүлээлгэхээр Удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлдэг нь 18, Олон улсын холбооны /байгууллагын/ ёс зүй, хариуцлагын дүрмийн заалтыг шууд ашигладаг 15 холбоо, Ёс зүйн хороогоор хэлэлцүүлдэг- 11 холбоо тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

 

     Сүүлийн дөрвөн жил буюу олимпын наадмын  нэг жилийн циклд 2 холбоо тус бүр 1 тамирчинд, 3 холбооноос тус бүр 2 тамирчинд, 2 холбооноос тус бүр 4 тамирчинд, 1 холбооноос 5 тамирчинд ёс зүй, сахилга хариуцлагын шийтгэл оногдуулж, асуумжид оролцсон 44 холбооноос 8 нь 21 тамирчинд хариуцлага тооцжээ6


                     Мөн олон улсын дүрмийн дагуу болон тухайн спортын төрлийн  дасгалжуулагчийн эрхийг 2 холбооноос тус бүр 3 дасгалжуулагчид, 1 холбооноос 1 дасгалжуулагчид сахилга хариуцлагын шийтгэл оногдуулсан бөгөөд нийт 3 холбооноос 7 дасгалжуулагчдад хариуцлага тооцсон байна.

    Харин  олон улсын дүрмийн дагуу болон тухайн спортын төрлийн шүүгчийн эрхийг 1 холбооноос 3 шүүгч, 1 холбооноос 1 шүүгчид сахилга хариуцлагын шийтгэл оногдуулсан бөгөөд нийт 2 холбооноос 4 шүүгчид хариуцлага тус тус тооцжээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.