News

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ.


Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Олимпийн Хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлт тавьж, “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинжуулж эхэлсэн. Энэ дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон албаны зарим хүмүүс вакцины эхний тунгаа хийлгэсэн.
Хоёр дахь тунг хийх үйл ажиллагааг стандартын дагуу, халдвар хамгааллын нарийн дэг журмыг баримтлан, нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгууллаа.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпын 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлүүдийн 200 орчим тамирчин, дасгалжуулагчийг дархлаажуулж дууслаа.









Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.