Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4 дэх заалт "Хариуцсан салбар, байгууллага, нэгж дотроо гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасны дагуу гуравдугаар сарын 18-ны өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, хориглох зүйл” сэдвээр сугалт зохион байгууллаа. Сургалтад Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын Анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн ажилтан, албан хаагчид танхимаар, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн биеийн тамир, спортын газар, хороодын албан хаагчид цахимаар хамрагдсан бөгөөд сургалтыг харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулж, нийт 950 албан хаагч хамрагдлаа. Ёс зүйн сургалтыг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор А.Алтанзул удирдан явууллаа. Тус сургалтыг зохион байгуулсанаар төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж, хувийн ашиг сонирхлоо албан үүргээс тусгаарлаж зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.