News

М. НАУРЫЗБЕК ЗООС ШҮҮРЭХ СПОРТЫН АЗИЙН ЦОМООС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Казахстан улсад зоос шүүрэх спортын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 16-23-ны өдрүүдэд болоход есөн орнынийт 18 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Ромын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөхөд М.Наурызбек мөнгөн медаль хүртэв. Тэрбээр тус спортоор өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бол Монголын баг тамирчид зоос шүүрэх спортын Азийн цомоос өмнө нь хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.