Биеийн тамир, спортын салбарын статистик мэдээллийг гаргах аргачлал, тархаах ажил 2018 оны 10-р сараас шинэчлэгдэж, өргөн хүрээнд, илүү нарийвчлалтай хийгдэж эхэлсэн. Энэ нь биеийн тамир, спортын статистикийн мэдээллийн багц маягтыг шинэчилж батлуулсантай холбоотой юм.
Жишээ нь 2017 он хүртэл биеийн тамир, спортоор хичээллэгчдийн тоогоор мэдээллийг тархаадаг байсан бол 2018 оноос биеийн тамир, спортоор хичээллэдэг тамирчдын тоогоор жилийн мэдээг гаргадаг болсон юм.
Биеийн тамир, спортоор хичээллэдэг тамирчдын тоо сүүлийн 3 жилийн хугацаанд 5 бүсээр авч үзвэл Төвийн бүсэд тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна.
Харин биеийн тамир, спортын байгууллагад ажиллагсдын тоо Улаанбаатар хотноо 30-40%-иар (2017-2020 онуудад) өсчээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.