АНУ-ын Флорида мужийн Жаксонвилль хотын "VyStar Veterans Memorial Arena" ордонд холимог тулааны дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC -ийн 261 дэх тулааны үдшийн хүрээнд 61.2 кг-д Монголын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадыг нэгдүгээр раундад 50 секундэд хүнд цохилтоор, цэвэр яллаа.
Ингэснээр Д.Батгэрэл UFC-д 2 дахь дараалсан ялалтаа байгуулж, 2-1 гэсэн үзүүлэлттэй боллоо. Харин холимог тулааны мэргэжлийн карьераа 9 ялалт 2 ялагдалтайгаар үргэлжлүүлж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.