News

"ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ" СУРГАЛТАД 118 МЭРГЭЖИЛТЭН ХАМРАГДЛАА

"ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ" СУРГАЛТАД 118 МЭРГЭЖИЛТЭН ХАМРАГДЛАА
Сургалт семинар
“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриан дор зохион байгуулж буй нийтийн биеийн тамирын мэргэшсэн багш бэлтгэх онол, практик хосолсон богино хугацааны сургалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Үдээс өмнөх онолын хичээлийг “Бэлтгэлийн өмнөх сэтгэл зүй”, “Дасгал хөдөлгөөн хийх тохиромжтой жор” сэдвийн хүрээнд Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг, “Үнэгүй фитнес” ТББ-ын багш Б.Хулан нар удирдан явуулсан бол үдээс хойших сургалтаар дасгал хөдөлгөөний техник, аргачлалын талаар практик сургалтыг Олон улсын хэмжээний мастер Л.Саруулбат удирдан, цахимаар зохион байгуулсан юм.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.